Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлэв.
Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн татварын хөнгөлөлт ч хэцүү дээ. Алдартай жишээ байгаа шүү дээ. Алтанбулагийнхаа чөлөөт бүсийг хараач. Монгол Улс ийм их архи хэрэглэдэг юм уу гэж тэнд байгаа хүмүүс гайхаж байна. Дандаа татваргүй архи орж байна шүү дээ. Сангийн яам юу харж байдаг юм бэ? Наад нэг чөлөөт бүсээ янзлаач. Монгол Улсн Ерөнхийлөгч хууль баталчихсан шүү дээ. Машин машин, хайрцаг хайрцагаар орж ирж байхад зүгээр хараад байж байдаг. Архиныхаа татварыг олж аваач. Бараг их наяд төгрөгийн орлого байх боломжтой. Гэхдээ ингэж хэлсний дараа л над руу дайраад байдаг" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (10)