Аравдугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Нацагдоржийн Лхагвадоржийг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон билээ. Тэгвэл уг асуудлаар Сэлэнгэ аймгийн МАН-ын Хяналтын хороо өчигдөр буюу аравдугаар сарын 24-ны өдөр хуралджээ. Хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшээд буй Н.Лхагвадоржийг намын дүрмийг илт зөрчсөн хэмээн үзэж МАН-аас хөөжээ.
Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Сэлэнгэ аймгийн 17 сумын 14 суманд ялагдсан аж. Өөрөөр хэлбэл, аймгийн иргэд нь дэмжихгүй байхад албан тушаалын төлөө Сэлэнгэ аймгийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлжээ.
Сэтгэгдэл (9)