Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн П.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Томоохон төслүүд дээрээ хөрөнгө оруулалтуудаа тавьж явъя хэмээн Засгийн газраас төсөв өргөн барьсан. Орон нутгаас сонгогдсон гишүүд төсөв задалж тойрогтоо 5 тэрбумыг тавиулах асуудал албан ёсоор орж ирээгүй. Хэрэв төсөв дээр ийм орон зай байгаа бол үүгээр төсвийн хоёр их наядын алдагдлыг бууруулах хэрэгтэй. Засгийн газраас өргөн барихдаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 4,5 их наяд төгрөгийн төсөв суулгачихсан. Тэр дотор аймгууд бүгд орчихсон байгаа. Төсөв дээр анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, авто зам барих нь чухал.
Гэхдээ Налайхаас Тэрэлж рүү явах 37 км замыг 220 тэрбум төгрөгөөр барина гээд тавьчихсан байгаа. Нэг км зам нь бараг 6 тэрбум төгрөг.
Тэрэлж рүү зам барих нь түгжрэлийг бууруулахад ямар ач холбогдолтой юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Иймэрхүү автозамуудаа хойшлуулах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (2)