Хэрэв та ажил, гэр хоёрын хооронд хэтэрхий олон цаг түгжирч байна хэмээн гомдоллодог бол АНУ-ын Детройт хотын оршин суугч Жэймс Робертсонтой өөрийгөө харьцуулаарай. Жэймс сүүлийн 10 жилийн турш ажилдаа очих гэж өдөр бүр 33 км явган алхаж байна. Сонирхолтой нь, тэр нэг ч өдөр ажлаасаа хоцорч үзээгүй гэнэ.
56 настай Жэймс Детройтын автомашины үйлдвэрт цагийн 10,55 долларын цалинтай ажил хийдэг юм. Энэ мөнгөөр машин авч хүрэлцэхгүй бөгөөд Жэймс нийтийн тээврээр зорчих мөнгөө алхаж хэмнэдэг байна. Түүнд ажлаа сольж, машин авах боломж бий. Гэхдээ тэр ажилдаа туйлын дуртай учраас нойроо харамлан байж алхдаг гэнэ. Жэймс “Би энэ үйлдлээрээ ямарваа нэгэн ажлыг үнэн сэтгэлээсээ хийнэ гэсэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэйг хүмүүст уриалж байгаа. Би өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн гэж боддог” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл (7)