УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж ирсэн архи, согтууруулах ундааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эргүүлэн татлаа. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Засгийн газраас тус бүр нэг хууль өргөн бариад байснаа эргүүлэн татжээ.