Британийн Нийгмийн эрүүл мэндийн яам хоёр эмэгтэй, нэг эрэгтэйгээс төрсөн хүүхдийг хүлээн зөвшөөрч, түүхэн өөрчлөлт хийлээ. Ингэснээр гурван хүнээс хүүхэд бий болохыг зөвшөөрсөн анхын улс болжээ. Эрдэмтдийн мэдээлснээр гурван хүний ДНК ашиглан хүүхэд бий болгох нь эхээс урагт дамжих аливаа үхлийн аюулт удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлж, зогсоох боломжтой аж. Парламентад энэ хуулийг баталснаар ирэх 2016 онд гурван хүний ДНК–г ашиглан үр тогтоосон анхны хүүхэд мэндлэх боломжтой гэнэ.
Эмгэг өвчтэй митохондрын улмаас жилд шинээр төрсөн 6500 хүүхэд бүрийн нэг нь өвчилж, булчин сулрах, сохрох, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр шаналдаг байна. Харин өндгөн эсийн донорын митохондрыг ашиглах юм бол дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэнэ. Түүнчлэн энэ аргаар бүтсэн хүүхэд өөртөө гурван хүний ДНК агуулах боловч эцэг эхийнх нь ДНК илүү давамгай байх ба донор хүнийх 0.1 хувьтай байх юм байна. Өнгөрсөн хугацаанд Их Британийн эрдэмтэд энэ аргыг дэмжсэн хосуудаас 20 мянган гаруй генийг цуглуулаад байгаа ба донор генээс 37 митохондрыг цуглуулаад байгаа аж. Гэхдээ Христийн сүм болон зарим хүмүүс үүнийг ёс зүйгүй, маш эрсдэлтэй алхам гэж үзэж байна.