Бээжин хотын Тунжоуд “Universal Studio” кино компанийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг 3,25 тэрбум ам.долларын хөрөнгөөр байгуулахаар болжээ. Цэцэрлэгт хүрээлэн 2019 онд анхны үзэгчдээ хүлээн авахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт талбай нь 2 сая квадрат метр байх юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Америк-Хятадын соёлын харилцаанд чухал нөлөө үзүүлэх гэнэ. Түүнчлэн 2020 он гэхэд Холливудын бүтээлийг дэмжсэн 200 цэцэрлэг босгохоор тооцож байна.