Нигерийн Гомбе хотод Ерөнхийлөгч Гудлак Жонатаны сонгуулийн компанит ажлын жагсаал эхэлсэнээс хэдхэн минутын дараа амиа золиослогч эмэгтэй гудамжинд өөрийгөө дэлбэлжээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 18 хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн гэж цагдаа нар мэдээлэв. Нигерийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 14-нд болно. Энэ удаагийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Гудлак Жонатан, цэргийн захирагч асан Мухаммаду Бухаритай өрсөлдөх юм.
Нигерийн хэт даврагч "Боко Харам" бүлэглэл сонгуульд саад хийхээр төлөвлөж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Газрын тосоор баялаг Нигерь улсад тус бүлэглэл Халифын вант улсыг байгуулахыг эрмэлздэг. Тиймээс ардчилсан сонгуулийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь тодорхой юм.