Засгийн газрын тэргүүний иргэдээс авах санал асуулга өчигдөр эхэллээ. Иргэд 1515 1111 тусгай утсаар дамжуулан ирэх сарын 3-ныг хүртэл санал хүсэлтээ илгээх юм.
Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 1515 1111 тусгай дугаараар хүлээн авахын тулд өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессеж илгээнэ. Саналын хариуг 1 эсвэл 2 гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцох юм байна.
Нэг дугаараас зөвхөн нэг санал өгөх эрхтэй. Харин тусгай дугаарт мессеж илгээхэд үнэгүй гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл, таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой юм байна.
Түүнчлэн иргэд нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй ажээ. Тухайлбал, та сүүлийн долоо хоногийн дотор шинээр дугаар авсан бол санал өгөх боломжгүй юм. Мөн гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй гэдгийг сануулж байна.

Сэтгэгдэл (9)