Монголын
уламжлалт баяр болох Цагаан сар удахгүй болох гэж байна. Тус баярын
хамгийн чухал зүйл болох бэлэгний асуудал олон хүнийг сэтгэлийг
чилээсээр. Нэг үеэ бодвол манай ард түмэн Монголд үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнээ сонгодог болжээ. Эдийн засгийн хямрал болсон энэ жил уг
байдал бүр илүү мэдрэгдэж байгаа.
Иргэд Эрээн рүү явах бус Чингисийн талбай болон бүх дүүрэгт гарсан “Цагаан сар” үзэсгэлэн рүү зорьж очиж байна. Энэ нь Монгол мөнгийг гадагш нь валют болгож алдах бус дотооддоо авч үлдэх бас нэгэн арга юм.
Бүр УИХ-ын гишүүд хүртэл Монгол бэлгээ сонгож эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн цахим хуудаснаа "Цагаан сарын баяр ойртож байна шүү. Бэлэгний сонголт" хэмээн доорх зургийг оруулсан байсан. Түүний хувьд энэ жилийн Цагаан сарын бэлгээрээ Монголд үйлдвэрлэсэн унага болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас "Монголын нууц" товчоо зэрэг номыг сонгожээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сайд удахгуй болох cap шинийн баярын бэлтгэлийг “гадаадаас биш дотоодоосоо” гэсэн зөвөлгөөг эхнэртээ өгчээ. Учир нь Аж үйлдвэрийн сайд болсон учраас амьдралаа ч ажилтайгаа хослуулах нь зохимжтой гэж үзсэн бололтой. Энэ тухайгаа тэрээр баталж "Cap шинийн баярын бэлтгэл хангах завгүй явна. Манай эхнэр зохицуулна. Би Аж үилдвэрийн сайд болсон болохоор гадны юм битгий аваарай гэж хэлсэн” гэж хэвлэлийнхэнд ярилаа. Д.Эрдэнэбат сайд ингээд зогсохгүй өөрийнх нь хэрэглээ гадаадынх гэдгийг ч нуусангүи. “Яг үнэндээ хэлэхэд миний бүх хэрэглээ гадаадынх. Хүн бүр өөр өөрийнхөө хэрэглээг амьдралынхаа түвшнээр хэмжиж байгаа. Гэхдээ би Монголын нэг компанид цагаан Сорочкон цамц захиалчихсан. Хэрэв сэтгэлд нийцвэл гадаадад ч өмсөнө” хэмээн үндэсний үйлдвэрлэгчдэд найдаж буйгаа хэлнэ лээ. Захиалгыг сэтгэлд нь нийцүүлбэл Аж үйлдвэрийн сайд маань дотоод руу урваж, гадны хэрэглээнээсээ татгалзах нь байна шүү, үйлдвэрлэгчид ээ.
Бусад гишүүд ч мөн гадаадаас бус үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодоосоо бүтээгдэхүүн авч байгаа сурагтай.

24tsag.mn
Сэтгэгдэл (4)