Афганистанд алба хааж буй Натогийн цэргүүд тэсрээгүй бөмбөгнүүдийг хаа сайгүй хаясны улмаас хүүхдүүд амиа алдсаар байна. 2001 оноос хойш Натогийн цэргүүд Афганд 20 мянган тонн тэсрэх бөмбөг хаясны 10 хувь нь газарт дэлбэрээгүй үлдсэн гэж “Гардиан” сонинд онцолжээ. Эвслийн цэргүүд 63,8 км квадрат талбайг хамран орших 91 газарт мина тавьсан нь илэрсэн байна.
НҮБ-ын харьяа Афганистаны Тэсрэх төхөөрөмжийг зохицуулах төвөөс мэдээлж буйгаар 2014 онд дэлбэрээгүй үлдсэн мина 89 хүний аминд хүрсэн гэнэ. Энэ хэргийг өөрсдөөсөө зайлуулахын тулд босогчдын талын мэргэн буучид руу чихэж байгаа ажээ. Харамсалтай нь, тэсрэх бөмбөгөнд өртөгсдийн 75 хувь нь хүүхдүүд юм. Өнгөрсөн намар, нэг айлын дөрвөн хүүхэд түлээ түүж байгаад бөмбөгөнд оногдсон хэрэг гарчээ.

Сэтгэгдэл (1)