Кубын удирдагч Раул Кастро АНУ-д 50 гаруй жилийн өмнө Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг бүрэн цуцлахыг шаарджээ. Үүнээс гадна Кубын удирдагч Америкийн Төрийн департамент 2009 оны дэлхийн терроризмын байдлын тухай тайланд Куба улсыг "терроризмыг дэмжигч улс орон"-ны жагсаалд оруулсныг ямар ч баримтгүй зүйл хэмээн буруушаан, энэхүү жагсаалтаас Кубыг хасах нь түүний хоёр дахь шаардлага байв.
Эцэст нь Америкийн эрх баригчдаас Кастро Гуантанамо булан дахь цэргийн баазыг эргүүлж өгөхийг шаардсан байна.
Гуантанамо дахь цэргийн бааз нь Испани Америкийн дайнаас хойш 1898 онд Гуантанамогийн буланд Америкчуудын түрээслэн авсан тэнгисийн цэргийн бааз юм. Цэргийн баазын одоогийн статусыг 1934 онд байгуулагдсан түрээсийн гэрээ тодорхойлдог. Энэ гэрээний дагуу 100 жилээр түрээсэлсэн хэмээн Америкийн эрх баригчид мэдээлдэг юм. Гэвч 1959 оны Кубын хувьсгалын ялалтын дараа гэрээ хүчин төгөлдөр биш болсон ч Америкчууд гэрээг 100 жилээр байгуулсан гэдгээр түрий барьж одоог хүртэл цэргийн баазад байрласан хэвээр байна.

Сэтгэгдэл (3)