Испанийн Альбасете хот дахь цэргийн баазаас хөөрсөн Грекийн F-16 байлдааны онгоц сүйрчээ. Ослын улмаас 10 хүн амиа алдсаны найм нь Францын иргэд ажээ. Онгоцыг жолоодож явсан хоёр Грек нисэгчийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Испанийн Лос-Льянос цэргийн баазад АНУ, Дани, Бельги, Испани, Их Британийн цэргүүд хамтран сургуулилт хийдэг юм.