Сири-Туркийн хилийн ойролцоох Кобане сууринд дөрвөн сар үргэлжилсэн тулаан төгсгөл болжээ. Курд үндэстний зэвсэгт хүчин “Исламын улс” бүлэглэлээс хотоо буцаан авсан байна. Хотын газар нутгийн 90 хувийг “Исламын улс” эсрэг тэмцэж буй цэргийн эвсэл эзэлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард хэт даврагчид Кобане сууринг булаан авсаны дараа зуу гаруй мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн юм. Тулааны үеэр 1600 хүн алагдсаны 1196 нь жихад дайчид байгаа ажээ.
Хэт даврагчдын бүслэлтэд орсон Кобани хот нь курдуудын хувьд хүн ам их суурьшсан стратегийн зориулалттай бүс юм.