АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тодотголтой холбоотой асуудлыг ярилцаж байгаа аж. Ингээд хүүхдийн 20000 төгрөг болоод одонтой эхчүүдэд олгодог мөнгө, мөн гибрид
машины татварыг хуучнаар үлдээхээр шийдвэрлэжээ.
Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд "АН бүлэг хүүхдийн, одонтой эхчүүдийн мөнгө, гибрид машины татварыг хуучнаар үлдээхээр шийдлээ. Цалин тэтгэврийг нэмэхэд эх үүсвэр гаргалаа” гэж өөрийн твиттер хуудастаа бичсэн байна.
Энэ талаар өмнө нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Нэг сарын орлого нь нэг сая төгрөг хүртлэх айлын хүүхдэд сар бүр өгдөг хүүхдийн 20000 төгрөгийг олгодог байх, Мөн хүүхэд нь 18 нас хүрсэн алдар эхийн одонтой ээжүүдэд одонгийн мөнгө олгохгүй байх" гэж мэдэгдэж байсан билээ. Харин иргэд уг саналыг ихээхэн бухимдалтай хүлээж авч байсан билээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (14)