
Америкийн Атланта хотод болсон буудалцааны үеэр Ноа нэртэй Герман шеферд нохой хүүхдийн амь аварчээ. Хэрэг явдал нэгэн худалдааны төвийн дэргэдэх авто зогсоол дээр гарсан байна. Тэнд хоёр жолооч муудалцсан бөгөөд нэг нь гар буу гаргаж ирээд нөгөөгийнхөө машин руу буудаж эхэлжээ. Тухайн үед машин дотор байсан хүүхдийг буудах гэж байхад нь нохой нь урдуур орсон байна. Хүүхдийн өмнөөс буудуулсан нохой шархаа даалгүй нас баржээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар эрэлхэг нохой тусгайлан бэлтгэгдсэн хамгаалалтын нохой байсан гэнэ.
Сэтгэгдэл (2)