Эмч нар сүүлийн жилүүдэд цайны анагаах увидасыг улам их анхааран судалж байна. Цай хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар олон судалгаа хийгдсэний дүнд цай гэдэг энгийн ундаа бүхэл бүтэн эмийн сан юм байна гэдэг дээр санал нэгдээд байгаа билээ.
Эрүүл аж төрөхийг эрхэмлэгч хүмүүс ногоон цайг илүүд үздэг боловч саяхны хийгдсэн судалгаагаар ногоон цай, баахуу цай хоёр ижил, харин ч ногоон цайг баахуу болгох явцад олон шинэ фермент үүсч найрлага нь улам ашигтай болдог юм байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Ногоон цай л сайн гэсэн төөрөгдөл Хятадаас гаралтай бололтой. Хятад хүмүүсийн туранхай байдаг нууц нь ногоон цайг ихээр уудагтай холбоотой гэж бодсон нь тийм ч 100%-ийн үнэн биш ажээ. Ямар ч байсан цайны дэглэм сайн тураадаг гэдэг л яг үнэн. Та хэрэглээд үзье гэвэл дараах заавраар яваарай.
Хэрэглэх заавар:
Цайны дэглэм нь нэлээд зөөлөнд тооцогддог. Учир нь нэг их хатуу шаардлага тавигддаггүй, хамгийн гол нь өдөрт 2-оос доошгүй литр ногоон цай уух ёстой. Гурилан боов, талх, будаа болон тослог хүнс хориотой. Жимс, ногоо, чанасан мах /мэдээж өөхгүй/, өндөг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэнэ /гэхдээ бүх юмыг хэмжээ хязгаартай иднэ шүү/. Мэдээж давс огт хэрэглэхгүй. Чихэрлэг юм идмээр санагдаад болохгүй байвал жаахан хатаасан жимс юм уу халбага зөгийн бал идэж болох юм. Хоёр хоногт нэг удаа багахан хэмжээний гурвалжин будаа юмуу цагаан будаа дангаар нь идэж болно. Давсгүй, чихэргүй ногоон цай л ууна.
Үр дүн:
Энэ дэглэмийг нэг-хоёр сарын хугацаанд барьж болно. Цайх ууж хэвшээд авахад буруутна гэж байхгүй, цаашид ууж л байх хэрэгтэй. Эхний 14 хоногт 3-4 кг жин хаяна, гэхдээ үүний тал нь хайлсан өөх биш, харин таны биед байсан илүү шингэн гэдгийг ойлгоорой. Энэ хугацаанаас цааш хаях жин бол яг өнөөх чинь, таны үзэн ядаад байгаа өөх. Дэглэмийн хугацаа дууссаны дараа хооллох хэв маягаа хадгалангаа, хориотой хүнсийг аажмаар, бага багаар, “сэмээрхэн” нэмэх боломжтой. Жингээ өглөө бүр үзэж дүгнэлт хийн бие организмынхаа ааш аягийг судалж идшээ тааруулж байвал та насан туршдаа хүссэн жингээ барьж чадна.
Давуу талууд:
– Аль ч талаас нь харсан, маш боломжийн, барихад хялбар дэглэм. Зөвшөөрөгдсөн ганц хоёр хүнсээр меню зохионо гэж зовохгүй, өлсөөд сүйд болоод байхгүй. Нэлээн олон төрлийн хүнс хэрэглэх тул амин дэм, микроэлементын дутагдалд орох аюулгүй, харин ч цай ууж эрүүлжинэ.
– Ногоон цайг байнга уух нь шүд, амны хөндийн эрүүл мэндэд их сайн нөлөө үзүүлнэ.
– Ногоон цай цусан дахь холестериныг бууруулах, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, элэг бөөрний үйл ажиллагааг дэмжих, организмыг цэвэрлэж хорыг гадагшлуулах зэрэг олон увидастай тул та турахаас гадна нэлээд эрүүлжээд авна.
Сул талууд:
-Ходоодны шарх, колит зэрэг хоол боловсруулах эрхтний үрэвсэлтэй бол цайны дэглэмийг хэрэглэж болохгүй.
– Даралт ихтэй болон нойр муутай хүмүүст бас тохиромжгүй.
Сэтгэгдэл (1)