Шинэ жилийн баярыг хуучны сайхан кинонуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэр бүлээрээ, хайртай хүнтэйгээ, тухлан сууж үзэх нь бүүр таатай. Тиймээс уншигч та бүхэндээ шинэ жилээр үзэхэд тохиромжтой 24 киног хүргэж байна.
1. New Year’s Eve
Хэлли Берри, Роберт Дэ Ниро, Зак Эфрон, Жон Бон Жови, Эштон Катчер гэх мэт олон алдартнуудыг багтаасан шинэ жилийн сонирхолтой кино. Олон хүний амьдрал, мэдрэмж, хайр дурлалыг сонирхолтой байдлаар харуулж чадсан энэхүү киног та энэ өдрүүдээр заавал үзээрэй.
2. Love Hard
Дараагийн кино бол “Netflix” компаниас гаргасан шинэ бүтээлийг санал болгож байна. Мөн романтик, инээдмийн кино юм. Гол дүрд нь “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” кинонд тоглосноор нэрд гарсан Нина Добрев, Жимми Яанг нар тогложээ.
3. Last christmas
2019 онд нээлтээ хийсэн энэ кинонд хайрын нандин харилцаа, найзын бат нөхөрлөлийг харуулна. Үйл явдал ихтэй. Мэдээж шинэ жилийн уур амьсгалыг эндээс илүү их мэдрэх боломжтой.
4. A Christmas Story
Есөн настай бяцхан хүү Ралфи зул сарын баяраар санаанд оромгүй бэлэг авахыг хүснэ. Мэдээж зул сарын баяр бол нэг нэгэндээ сэтгэлийн бэлэг өгдөг, гэр бүлийн баяр шүү дээ. Харин хүүгийн хүсэл биелэх болов уу? Хөгжилтэй, хайр татам хүүгийн зул сарын түүхээр хамтдаа аялаарай.
5. Home Alone
Та шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлж чадна гэж үү? Гэртээ ганцаараа үлдэж хоцорсон хүү гэрийг нь ухах гэсэн дээрэмчдийг хэрхэн хашрааж, гэр орноо хамгаалах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй!
6. Four Christmases
Хосууд энэ зул сараар өөрсдийн эцэг эх дээрээ зочлохоор явна. Гэхдээ энэ энгийн нэг зохцлол байхгүй. Нэг нэгнээсээ салан тусдаа амьдрах дөрвөн гэр бүлээр зочлох хөгтэй, амаргүй энэ давааг хосууд хэрхэн давж гарахыг та уг киноноос үзээрэй.
7. The Polar Express
Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.
8. How The Grinch Stole a Christmas
Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?
9. A Christmas Carol
Чарлс Дикенсийн бичсэн Зул сарын тухай классик романыг найруулагч Роберт Земекис анимейшн хэлбэрт оруулж орчин цагт дахин түгээн дэлгэрүүлсэн билээ. Зул сарыг үзэн яддаг ноён Скрүүж өөрийнхөө амьдралыг гадны хүний нүдээр харж, дүгнэлт хийх сонирхолтой аяллын гол дүрд алдарт жүжигчин Жим Кэрри дуу оруулсан юм.
10. The Santa Clause
Ганц бие аав Скотт Зул сарын өмнөх өдөр хүүгээ харах үүрэг хүлээнэ. Тэд санамсаргүй байдлаар Сантагийн хувцастай эрийг хөнөөснөөр Хойд туйл руу “ачигдана”. Зүүд зэрэглээ мэт энэ хачирхалтай явдлууд ар араасаа хөвөрч өвлийн өвгөнийг орлох үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрнэ.
11. The Santa Clause 2
Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.
12. Jingle All the Way 2
Зул сарын баяраар хайртай хүмүүстээ хүссэн зүйлийг олж бэлэглэх нь юу юунаас илүү чухал. Ларри охиныхоо хамгийн дуртай тоглоомын эрэлд гарснаар киноны үйл явдал өрнөнө. Гэхдээ түүнд нэг том өрсөлдөгч бий. Тэр өрсөлдөгч бол салсан эхнэрийнх нь шинэ нөхөр
13. Merry Friggin Christmas
Боид Мичлерийн гэр бүл Зул сарыг удаан уулзаагүй садантайгаа өнгөрүүлэхээр болно. Тэр хүүгийнхээ бүх бэлгийг гэртээ мартсанаа гэнэт санаж, буцаж явснаар найман цагийн урт аялалд гарна. Америк инээдмийн төрлийн энэхүү киног Тристрам Шаперо найруулжээ. Жүжигчин Робби Уиллиамс өөд болсны дараа түүний тоглосон хамгийн эрэлттэй кинонуудын нэгээр энэ кино тодорч байсан юм.
14. Krampus
Крампус бол Санта Клаусын хар сүүдэр. Зул сард үл итгэж, хүндэтгэл үзүүлээгүй хүн бүр Крампусаас “шан”-гаа хүртэх л болно. Нэгэн гэр бүлд тохиох аймшигт, бас сургамжит түүхийг Зул сарын баяр хором мөчөөр ойртож буй энэ өдрүүдэд гэр бүлээрээ хамт үзэхэд хамгийн тохиромжтой.
15. Elf
Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.
16. The Nightmare Before Christmas
Хэллоуны ертөнцийн Жэк шинэ зүйлийг хүсэж, Зул сарын ертөнцийг олж нээснээр бүх зүйл орвонгоороо эргэхийн эхлэл тавигдана. Гайхалтай дүрслэл, мюзиклээр дүүрэн энэ хүүхэлдэйн киног заавал үзэхийг санал болгож байна.
17. A Charlie Brown Christms
Бүгд Charlie-гийн талаар. Charlie зул сарын баярын энэ хачирхалтай зарчим буюу ёс болсон зүйлсийг сайн ойлгодоггүй. Гэвч сургуулиас зохиож буй мюзикл, найзаасаа авсан тэр жаргалтай урам зориг, гунигтай бяцхан зул сарын модноос гарсан тэр их хүч Charlie-г эрс өөрчилдөг.
18. The Holiday
Сэтгэл хөдөлгөж, аньсага чийгтүүлсэн кинонуудын нэг. Тиймээс та зурагтынхаа өмнө алчуур бариад суух болох нь ээ... Киноны гол баатар болох азгүй хөөрхий эмэгтэйг өрөвдөж, эцэст нь сайн сайхнаар төгсөөсэй хэмээн өмнөөс нь залбирч , хэрэв энэ эмэгтэйн оронд байсан бол ямар шийдвэр гаргах вэ гэх бодолд автуулсаар үйл явдал өрнөнө. Эцэст нь гол дүр болох Кейт Уинслет болон Камерон Диас нар мөрөөдлийнхөө эр хүнийг олсноор кино төгсөхөд та хаанаас ч авамгүй тэр сэтгэл ханамжийг мэдрэх болно.
19. It's a Wonderful Life
Энэ бол жинхэнэ зул сарын сонгодог кино. Гараад аль хэдийн 60 жилийг ардаа үлдээсэн ч зул сараар үзэх дуртай кинонуудын жагсаалтнаас хэзээ ч хасагдаж байсангүй. Ажил ихтэй George. Түүний амьдрал нэгэн хэвийн. Гэвч түүнийг хэзээд хамгаалдаг сахиусан тэнгэр Clarence, George-ийн амьдралыг хөгжилтэй, баяр хөөртэй, инээд дүүрэн болгодог юм.
20. Bad Santa
Энэхүү кино “балмад” хэмээх жагсаалтанд багтах ч та ийм зүйлд тэгтлээ эмзэглээд байдаггүй бол “Яагаад болохгүй” гэж? Ямартай ч “Муу Санта” нэрэндээ тохирсон үйл явдлууд өрнөх ч хэрэв энэ нь баярын наастр эвдэхгүй гэдэгт итгэлтэй байвал баярын үдшийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор орох ажээ.
21. Love Actually
Киноны гол дүрийг бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг эрэгтэй жүжигчдийн нэг Хью Грант бүтээжээ. Энэ британи эрийн чухам юунд нь эмэгтэйчүүд тэгтлээ татагддаг нь өнөөг хүртэл оньсого хэвээр. Тэрээр ажилдаа бүхий л зүрх сэтгэлээ зориулсан, ганцаардсан ерөнхий сайдын дүрийг бүтээх бөгөөд ажилчин ангийн жирийн бүсгүйтэй учирснаар хайр сэтгэлээ олж буй тухай гардаг. Үүнээс гадна Эмма Томпсон, Билл Най, Лиам Нисон болон Колин Ферт нарын оролцон тоглосон романтик инээдмийн уг кино баярын үдэш таныг уйдаахгүй гэдэгт итгэж болно.
22. Eyes Wide Shut
Энэхүү жагсаалтаас сэдвийн хувьд бага зэрэг хазайсан кино бол “Eyes Wide Shut” юм. Үйл явдал нь Зул сарын баяраар эхэлж, мөн төгсөнө. Гэхдээ уг киноны ихэнх үйл явдал насанд хүрэгчдэд хамааралтай. Хэрэв та Том Круз, Николь Кидман нарыг хосууд хэвээр, хамтын амьдралыг нь сэргээхийг хүсч байгаа бол танд яг тохирно.
23. Ernest Saves Christmas
Заримдаа кино дөнгөж эхэлж байх үед дуустал нь үзэх сонирхол татахгүй нь дээ гэсэн бодол төрдөг. Энэ кино тэр төрөлд багтана. Гол дүрийн жүжигчин өмнөх бүтээлүүддээ хүмүүсийг хангалттай инээлгэж чадаагүй, энэ удаад ч адил байх болно. Харин танд өгөх бидний зөвлөгөө бол шүүгээнээсээ хуучин цамцаа гаргаж өмсөөд, хундага дарс дүүргээд хайртыгаа тэврэн киногоо эхлүүл. Киноны үйл явдал өрнөх тусам танд таалагдах болно.
24. A Boy called christmas
Өнгөрсөн жил нээлтээ хийсэн зөгнөлт, шинэ жилийн тухай кино юм. Гол дүр болох Николасын аав домогт гардаг Эльфхейлм хотыг хайх аялалд гарна. Харин аавыгаа хайхаар явсан Николас тэжээвэр хулгана, цаа бугын хамтаар хойд туйлыг зорино. Тэдний аян замд олон гайхалтай адал явдал тохиолдоно.
Сэтгэгдэл (3)