Хятадууд бүс нутгийн орнуудтайгаа газар нутгийн маргаан өрнүүлдэг Өмнөд Хятадын тэнгист хиймэл нуур байгуулахаар төлөвлөж байна. Арлын 3000 метр орчим талбайг хамрах энэхүү бүтээн байгуулалтын ажилд АНУ-ын засаг захиргаа саад хийж чадахгүй гэдгийг анхааруулжээ. Энэ төсөл нь Малайз, Вьетнам, Бруней, Тайвань, Филиппин улсуудын дургүйцлийг төрүүлэв. Харин Хятадын эрх баригчид Америкчууд арлын ойролцоо цэргийн бүтээн байгуулалт хийж байгаа тул ийм арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ. Энэ бүс нутаг нь газрын тос, байгалийн хийгээр баялаг тул бүс нутгийн орнууд булаалддаг ажээ.



