Иракийн арми хэт даврагчдын хяналтанд ороод байсан Бейжи хотыг бүсэлж, газрын тос баяжуулах стратегийн ордоо буцаан авчээ. Өнгөрсөн долдугаар сард АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин агаараар довтолж эхэлсэний дараа хэт даврагчид Бэйжи хот руу хүнс, эрүүл мэндийн тусламж илгээхийг хориглосон билээ. Үүнээс болж нутгийн иргэд хүнд байдалд амьдарч байсан юм. Харин арми хотыг хяналтандаа авсанаар харилцаа, холбооны хэрэгсэл нээлттэй болж, зам, талбайг чөлөөлөв.