Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Үндсэн хууль нойлын цаастай яг адилхан болдог”

2014-11-11
0
ЖИРГЭХ

  indexӨнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын хурал 68 дугаар тогтоолоо гаргаж, эрхэм спикер алхаа тас хийлгэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо. Үүнийг УИХ-ын гэхээсээ илүүтэйгээр эрхэм УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан тогтоол гэхэд хилсдэхгүй байх. Яагаад гэхээр УИХ-д олон жил суусан, АН-ын сөрөг хүчнийхэн хүртэл уг тогтоол гарсны дараа нүд нь орой дээрээ гартал гайхацгааж, эрх баригчид гэдсэндээ хөлөө хийлцэж байхад дуугүйхэн л харж сууя гэсэн байр суурьтайгаар ханцуй дотроо залбирцгааж суусан юм. Тэд ч ялгаагүй З.Энхболдын алхны дуунаас хойш энэхүү хууль бус үйлдлийн оролцогч болоод хувирчихаж байгаа учраас тэр л дээ.

  Одоо ноён З.Энхболд УИХ-ын дарга, хуульч мөртөө Ерөнхий сайдаа огцруулахын тулд эцэг хууль гэгддэг Үндсэн хуулийнхаа ямар, ямар заалтууд зөрчсөнийг товчхон дурдъя.

  Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэсгт, “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна” гэжээ. Хууль дээдлэх нь З.Энхболд даргын хувьд үндсэн зарчим нь. Түүнээс биш тархи толгойнд юу орж ирж, шунал тачаал нь хэрхэн хөдөлснөөс хамааран шийдвэр гаргаж болохгүй гэдгийг л энд маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Үүнийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч...

  Үндсэн хуулийн 39 дүгэр зүйлийн 2 дахь хэсэгт, “Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ” гэжээ. Одоо Засгийн газар Ерөнхий сайдгүй байгаа. Яагаад гэхээр З.Энхболд алхаа тогшоод тэр албыг нөхөр Д.Тэрбишдагвад шууд цохоод өгчихсан. Нөгөөх нь Шадар сайд. Энд Засгийн газрыг Шадар сайд, огцорсон сайдууд бүрдүүлнэ гэсэн утга үзээд өгье гэсэн ч байхгүй. Үүнийг УИХ-ын дарга мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч...

  Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэсэн байна. Ерөнхий сайдаас Ерөнхий сайдын хооронд Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч гэсэн статустайгаар явах ёстой юм байна. Түүнээс биш Шадар сайдаас Ерөнхий сайдын хооронд биш. Үүнийг ноён З.Энхболд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч...

  Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн байх аж. Тэгэхээр одоогийн сайдууд огцорсон гэсэн үг. Гэтэл З.Энхболд дарга Үндсэн хуулийнхаа энэ заалтыг тоох ч үгүй давж гишгээд, одоогийн сайдуудад үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг даалгах жишээтэй. Тэгэхээр Ерөнхий сайд нь огцорчихоод байхад нөгөөдүүл нь огцроогүй юм шиг. Эсвэл нэгэнт л Ерөнхий сайд дээр нь хууль зөрчсөн юм чинь Д.Тэрбишдагва шиг нэг, нэг нөхөрт үүргийг нь гүйцэтгэ гээд өгчихсөн бол шулуухан л даа. Гэвч...

  МУ-ын Засгийн газрын тухай хуулийн 21 дэх зүйлийн 3 дахь хэсэгт Ерөнхий сайд биеийн эрүүл мэнд, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн, нас нөгчсөн тохиолдолд түүний үүргийг Шадар сайд түр гүйцэтгэх тухай заалт бий. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нас нөгчөөгүй. Амьд байгаа. Эрүүл. УИХ-ын дарга З.Энхболдын толгойлдог “Шонхор” фракц санаачлаад, хамаг байдаг “хороо найруулсны” улмаас огцорсныг л хүндэтгэх шалтгаан гэж үздэггүй юм бол Шадар сайд Д.Тэрбишдагваар үүрэг гүйцэтгүүлэх эрх З.Энхболдод байхгүй, үүрэг гүйцэтгэх эрх ч Д.Тэрбишдагвад байхгүй. Яагаад гэхээр хуулийнхаа дагуу Д.Тэрбишдагва огцорсон  сайд. Тэрбээр өөрөө Шадар сайдын үүргийг түр гүйцэтгэгч. Танхимын зарчмаараа хуулийн дагуу огцорчихсон сайд шүү дээ. Уг нь Д.Тэрбишдагваас өөр ухаантай хүн байсан бол би Ерөнхий сайдыг орлон гүйцэтгэх эрхгүй хүн гээд сууж байх ёстой байхгүй юу. Манайхан л болсон хойно албан тушаал гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцдаггүйн нэг жишээ энэ юм. Инээгээд л тамгыг нь авч байгаа харагдсан. Энэ бүгд хууль зөрчиж байгаа гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч Ерөнхий сайдын суудлын төлөө улайрсан хүнд Үндсэн хууль нойлын цаастай яг адилхан болдогийн хамгийн тод жишээ гэвэл энэ. 

 Алтны 68 хувийн татвар гэж нэг балагтай тогтоол гарсан шиг энэ удаагийн 68 дугаар тогтоол араасаа тун их балаг дагуулах бүрэн нигуур байна. Хэрвээ Үндсэн хуулийг УИХ-ын дарга нь хүсэл мөрөөдлийнхөө улмаас дур зоргоороо зөрчдөг жишиг Монголд тогтвол бид өөрсдийгөө ардчилсан орон гэж нэрлэх ямар ч шаардлага байхгүй. Гадаадынхан ч мангар хүмүүс биш болохоороо үүнийг харж л суугаа. Ялангуяа тогтвортой төрийг ихээхэн хүсэмжилдэг гадаадын хөрөнгө оруулагчид Монголын УИХ-ыг эцэг болсон Үндсэн хуулиа үл тоон ямар ч шийдвэр гаргаж магадгүй балмад хүмүүсээр дүүрэн юм шиг төсөөлнө. Тэгээд айна, болгоомжилно. Тиймээс арай дэндэж байгаа юм биш үү, УИХ-ын дарга аа л гэж хэлье.
Н.Халиун
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    4 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    7 цаг 11 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    7 цаг 18 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК