Сүүлийн хэд хоног тун ойлгомжгүй үйлдэл үзүүлж, хачирхалтай үг хэлж ирсэн хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр Ерөнхий сайдын ажлаа өгчихөөд өчигдөр Төрийн байгууллатын байнгын хороог гэнэт зарлан хуралдуулах гэж үзсэн. Өөрөө хуралд орж ирээд суучихсан харагдсан. Харамсалтай нь ирц бүрдээгүй. Хэлэлцэх асуудал нь олон түмний нүдийг орой дээр нь гаргах байв. Хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргаад байгаа тэр асуудал бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болгоё. Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болгосон нь буруу. Тиймээс Ерөнхий сайдын тамгыг Н.Алтанхуягт авч өгье гэсэн санаачилга байв. Урьд өдөр нь Ерөнхий сайдын ажлаа өгчөөд маргааш нь үүрэг гүйцэтгэгч больё гэж гүйж байсан хүн Монголын түүхэнд байгаагүй л дээ. Энэ асуудал ихээхэн том маргааныг цаашид дагуулна.
Өчигдөр Н.Алтанхуяг хурлыг өөрөө удирдах гэснээс болж ихээхэн маргаан болж. Зарим нь энэ асуудлаас болж гар зөрүүлээд авсан мэдээлэл ч тарж эхлэв. Нилээд маргалдсаны эцэст Н.Алтанхуягаар хурал удирдуулахгүй гэж АН-ынхан шийдсэн байна. Ингээд байдал бишдэж байгааг ойлгосон Н.Алтанхуяг анх удаа ихээхэн ухаантай үгийг хэлжээ. Тэрээр "Намынхаа дотоод эв эеээ хичээе. Ийм олон хүн намаасаа хасах хэрэг байна уу нөхөд өө?" гэж асуусан байна. Ийм үг хэлсэнийх нь дараа АН-ын зарим гишүүд манай дарга одоо л ухаантай үг хэлж байна гэж өөр хоорондоо ярилцсан тухай эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр АН-ынхан өнөөх 8 гишүүнээ хөөх эсэхээ эцэслэн шийдвэрлэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (22)