Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баяраа: Дасгалжуулагчийн хөдөлмөр олон цогц хэсгээс бүрддэг

2014-11-07
0
ЖИРГЭХ

11-7-10_700x700Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, профессор доктор, олон улсын хэмжээний мастер Бямбаренчингийн Баяраатай ярилцлаа. Энэ хүний онцлог нь гэвэл ажил, амьдралын замнал нь ердөө л чөлөөт бөх гэсэн ганцхан зүг чигтэй. Тиймээс ярих хэлэх нь ч тэр тухай. Түүнтэй ярилцлага хийж байхдаа дэндүү онолдоод байх юм даа гэсэн бодол төрж байсан бол сүүлд ярьсан бүхнийг нь багцлаад үзвэл дасгалжуулагч хүн ийм л байх ёстой байх гэсэн бодол төрснөө нуумгүй санагдав.

-Эхлээд бөхийн ертөнцөд хөл тавьсан тухайгаа сонирхуулна уу?

-Улаанбаатарын унаган хүүхэд ээ би. Партизаны САА-н дунд сургуульд байхаасаа чөлөөтөөр барилдаж байв. “Хүч” нийгэмлэг гэж байхад тэнд секцэнд орлоо.

Спортын мастер Адилбиш, гавьяат тамирчин Ц.Нацагдорж нарын удирдлагад хичээллэж байсан. Тэнд аварга Б.Бат-Эрдэнэ, заан Н.Хишигдорж, Ч.Бямбадорж нарын олон сайхан бөхчүүд байдаг нь намайг татсан байх. Монголын Пионерийн байгууллагын спартикиадын алтан медаль авч байлаа. Өсвөр үеийн улсын аварга ч болсон. Мөнгө, хүрэл медаль ч авсан бий. Энэ маань цаашид суралцах замыг нээж өгсөн дөө.

-Тэгээд ямар сургуульд суралцсан гэж...?


-Уг нь УБДС-д шалгалт өгч тэнцсэн байсан. Гэтэл Москвагийн биеийн тамирын дээд сургуульд явах аз завшаан тохиосон доо. Очлоо. ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, дэлхийн олон удаагийн аварга Юрий Шахмурадов гэж аугаа хүн анги даасан багш маань байлаа. Бас бөхийн онолын мастер багш, доктор Туманян, Оросны шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан А.П.Купцов нарын мундаг хүмүүс багшилдаг. Энэ маань миний хувьд насан туршдаа чөлөөт бөхийн арга зүйн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх үүргийг хүлээсэн. Спортын амжилт нь зөвхөн хэн нэгэн бие хүнээс шалтгаалдаг биш шинжлэх ухаан гэдэг аугаа юмаар жолоодуулж байдаг юм гэгийг чанд ойлгосон доо.

-За сургуулиа төгсөж ирээд барилдав уу, дасгалжуулав уу?

-Аль аль зам нь миний өмнө нээлттэй байсан. Хойно сурч байхдаа Оросын аварга болж, ирээд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа. Тив, дэлхийн хэд хэдэн тэмцээнд бас олимпод амжилттай барилдсан. Сургууль төгсөж ирээд МҮОХ-нд багш, дасгалжуулагчаар томилогдон ажиллаж анхныхаа секц дугуйланг байгуулж байлаа. 25 жил дасгалжуулагчаар ажиллалаа.

-Шигшээ багт хэзээ ирсэн билээ?


-2006 онд сонгон шалгаруулалтад тэнцээд орж ирсэн. Тэгээд сүүлийн 10-аад жил эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд монголын чөлөөт бөхийн тамирчид тив, дэлхийн дэвжээнд амжилт гаргахад хувь нэмрээ оруулж байна. Урьд нь уналтад орлоо гэгдэж байсан чөлөөт бөхийг сэргээхийг оролдсон, хичээсэн. Үр дүн ч гарсан гэж боддог. Гэхдээ тэр амжилт, өнөөгийн хүрсэн төвшин баг, хамт олон бид бүгдийн амжилт юм шүү дээ. Түүнээс биш би л зүтгэж иймд хүргэлээ гэж хэлээгүй ээ. Харин миний гарын бөх хосгүй амжилт гаргасан нь бий.

-Тэр хосгүй амжилтын эзэн хэн бэ?

-Б.Наранбаатар гавьяатыг дэлхийн энтэй бөх болгосон гэж бардам хэлнэ дээ. Яагаад гэхээр 2006 оноос тэр бид хоёр дасгалжуулагч, тамирчин хоёр бие биедээ уусч хамтарч ажилласан маань зорьсондоо хүрэх замаа олсон. 2007 оны ДАШТ-ээс манайхан олимпийн гурван эрх авч байлаа. Түүний нэг нь Наранбаатар маань. Тэр уг тэмцээнээс мөнгөн медаль авсан. Цаашаа дэлхийд жиндээ тэргүүлсэн. Энэ бол чөлөөт бөхийн түүхэнд монгол бөх дэлхийн чансааг тэргүүлсэн анхны түүхэн амжилт байв.

-Б.Наранбаатар гавьяат тухайн үедээ дэлхийн шигшээд орж барилдсан нэг түүх бий байхаа?

-Тийм ээ. Дэлхийн шигшээг орон орноос бүрдүүлж Оросын шигшээтэй халз барилдуулсан том үйл явдал болсон. Манай Наранбаатар дэлхийн шигшээгийн 55 кг-д орж Оросын бөх Бесик Кудуховтой барилдахдаа нэг ч оноо алдалгүй хоёр үеийн турш илт давуу ялсан. Тэр Кудухов чинь дэлхийн дөрөв, Европын зургаан удаагийн аварга, олимпийн мөнгөн медальтай бөх юм. Кудуховыг тэгж ялсан нь уг барилдаанд бэлтгүүлсэн, авч явж барилдуулсан дасгалжуулагч надад ч түүхэн амжилт байлаа шүү дээ. Б.Наранбаатарын маань бэлтгэлжилт дээд цэгтээ тулж очсон байлаа. Ялагдал гэдгийг үзээгүй л олимп хүргэсэн. Тийм үед бид хоёр олимпод хамт очсон болоосой гэж л би харамсаж явдаг юм.

-Гавьяат та хоёр олимпод хамт яваагүйн учир юу билээ?

-Тухайн үед чөлөөт бөхийн хүрээнд бий болсон үл ойлголцлын уршгаар бид хоёрын замыг салгасан юм даа. Монголчуудад тамын тогооны үлгэр гэж гай байдаг гэдэг. Тийм л юм болохгүй юү.

-МЧБХ-ны доторхи маргаанаас л болсон гэж ойлгоход болохнээ дээ?


-Нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Гэхдээ тун харамсалтай санагддаг юм. Би бодохдоо аль нэг талыг буруутгадаггүй зөвхөн чөлөөт бөх биш аль ч төрөлд ийм юм битгий дахин гараасай л гэж боддог. Хүн бүр шинийг хайж, багаараа нягт хамтач, үлгэр дууриалалтай байгаасай л гэж хүсдэг. Би ерөөсөө аливааг дөвийлгөж шүүмжлэх, асуудалд юу юугүй эцсийн дүгнэлт гаргахыг оролдох бас бусдын ажлын өө сэвийг өлгөж авах, өдөөхөд дургүй. Энэ бол миний төрөлхийн зан чанар, шинжлэх ухааны хэлээр ярьвал хувийн философи маань тийм. Хэрвээ би тэр олимпод Нарааг авч очсон бол ямар нэг медаль хүртчих л байсан гэсэн харамсал бий. Ялагдлаа бараг мартаж байсан хүн аварга болох боломж ч харагдаж л байсан даа.

-Одоо та ямар бөхчүүдтэй гардан ажиллаж байна вэ?

-Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг бүр эрт Наранбаатарын бэлтгэл хангагчаар авч явж байлаа. Тэдний маань одоогийн амжилт тухайн үед юм үзэж, нүд тайлсан гэдгийн баталгаа гэж болно. 2008 онд доо, бид Г.Мандахнаранг Дагестаны Хасавюртэд байдаг бөхийн сургалтын төвд бэлтгэл сургуулилтад хамруулсан. Түүний дараа түүний амжилт үсрэнгүй ахьсан. Ирээд улсын аварга, улмаар Азийн 16 дугаар тоглолтын аварга болж байлаа. Мөн Франц, Герман, АНУ-д болсон хэд хэдэн тэмцээнд аваргалсан. 2013 онд Универсиад наадмын хүрэл, Будапешт, Узбекстанд болсон ДАШТ-ээс хос хүрэл медаль авсан бөх.

-Одоо гарын чинь тамирчнаас хамгийн өсөх ирээдүйтэй тамирчин хэн байна вэ?

-Олон бөх бий. Тэднээс Л.Хүдэрбулгыг нэрлэхэд болно. Энэ шавийн маань ирээдүйд олон сайхан амжилт бий гэдэгт итгэдэг. Тэр богино хугацаанд Азийн аварга, олон улсын хэд хэдэн тэмцээнд түрүүллээ. Саяхан гэхэд Хүдрээ маань Инчёнд олимп, дэлхийн аваргын медальт мундаг бөхчүүдтэй ач тач үзэж байж хүрэл медаль авлаа шүү дээ.

-Өөрийн чинь ярианаас бараг л үг бүрээс чинь шинжлэх ухааны үнэр ханхлаад байна уу гэсэн бодол төрж байна шүү?

-Миний сурч мэдсэн юмны зах сэжүүр харагдаад тэр биз дээ. Ер нь дасгалжуулагч хүний хөдөлмөр бол шинжлэх ухааны өндөр төвшинд, маш нарийн судалгаа, сайн төлөвлөлтийн явцад тодорхой хугацаанд үр дүн нь харагддаг юм шүү дээ. Дасгалжуулагчийн хөдөлмөрт бөхийнхөө бие бялдрын онцлог, барилдааны арга бас сэтгэлзүйн тал нь ямар байна, түүнийг нь цаашид хэрхэн жолоодохов гэсэн цогц судалгаа багтдаг. Нөгөө гэвэл миний дасгалжуулж байгаа бөхийн гадаадын гол өрсөлдөгч хэн бэ. Тэр хүний барилдааныг олон талаар нь судлах шаардлагатай. Чөлөөт бөх гэдэг өөрөө бүхэл бүтэн том шинжлэх ухаан юм. Энэ дотроос ганцхан барьцын тухай ярьж болно. Нэг бөх зургаан барьцтай гэж бодъё. Тэгвэл аль барьцнаас нь хэдий үед ямар мэх хийж болох, тэр мэх бүтэлгүйтвэл дараа нь ямар мэхэнд шилжих нь ашигтайв. Тэр мэхний дараа ямар мэхийг  угсруулж хийхэв гэх мэтээр судалгаа цааш явж өгнө. Мөн тамирчин бүрийн тогтвортой чанар, бэлтгэлийн ачаалал даах чадвар энэ бүхнийг өдөр бүрээр хөтөлдөг. Ер нь дасгалжуулагчийн хөдөлмөрийг маш хүнд хөдөлмөрт тооцож болно. Бэлтгэлжилтийн нэгдсэн төлөвлөлт гэж бид он оноор нь гаргадаг. Энэ бол дасгалжуулагч, тамирчдын хувьд үндсэн хууль л гэсэн үг дээ.

-Барилдааны техник, тактикийн судалгаа шинжлэх ухааны үндэстэй хийнэ гэдэг дасгалжуулагч хүний гол ажил гэлээ. тэгвэл амьдрал дээр дасгалжуулагч бүр тийм байж чаддаг уу?

-Чадах л учиртай. Чадахгүй бол амжилт ирэхгүй гэсэн үг. Миний хувьд онол арга зүйг ой тойндоо хүртэл заалгасан болоод тэрүү судалгаа, шинжилгээ гэдэг ажлыг тэргүүн зэргийн үүргээ гэж үздэг. Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг ямар байх ёстой юм. Түүний дасгалжуулагч байхын утга учрыг харуулах юмсан гэж бодоод байнга шинийг таньж мэдэхийн төлөө л чармайж явдаг даа. Бас улсын шигшээ л гэнэ. Тэнд юу хийж байдаг юм бэ гэдгийг олон түмэнд мэдүүлэхийн тулд би их тайлбарлачих гээд байдаг юм. Уучлаарай. Нэг хүнийг дэлхийн хэмжээний тамирчин болгоё гэхэд их хөдөлмөр, асар их цаг хугацаа, ямар их бэрхшээл байдаг вэ гэвэл олон цаг ярих болноо доо.

-Монголын чөлөөтийн шигшээ баг одоо дэлхийн төвшинд гэж ярьвал хаана явна вэ?


-Манай баг дэлхийн шилмэл 106 орноос 5-6 дугаар байрт яваа гэж болно. Азийнхаа хүн амын тоо, чанарын өндөр үзүүлэлттэй орнуудыг ардаа орхисоон. Бөхийн орон Ираны дараа орж мөнгөн цомын эзэн болсон удаа бий. Ингээд ярихаар Баяраа гэдэг нөхөр би л энэ амжилтыг бий болгосон гэж яриад байна гэж ойлговол огт тийм биш. Монголын спортын удирдах байгууллага, хамт олон, багш, дасгалжуулагчид, нийт тамирчдын маань хамтын хөдөлмөрөөр өнөөгийн амжилт бий болж буй гэж хэлэх байна.

-Амжилт ахиж байнаа. Үнэн. Харин чөлөөт бөхөд хүнд жингийн тамирчин дутмаг, залгамж халаа муутай байна гэж бодогддог?

-Тэр үнэн л дээ. Үүнийг бид дотроо бол тухайлбал Чулуунбатад бэлтгэл хангагч дутагдалтай гэж үздэг. Өөр өнцгөөс ярьвал бие бялдар томтой залуучууд үндэсний бөх рүү их хошуураад байгаа. Үндэсний бөхөд бол уламжлалаараа тийм нарийн бэлтгэл шаарддаггүй. Зөнгөөрөө л барилдчихдаг. Улсын цол авчихаар нийгэмдээ танигдах тал нь дөт. Уг нь их спорт гэдэг жинхэнэ тамирчинг төрүүлдэг юм.

-Ноднин байх аа. Чөлөөт бөхийн дүрэмд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт дасгалжуулагчид, тамирчинд ямраар тусдаг вэ?

-Ямар ч жижгэвтэр өөрчлөлт бидний ажилд том цохилт болдог. Дасгалжуулагчийн онол арга зүй, бэлтгэлийн нэгдсөн төлөвлөлтөд хүчтэй нөлөөлж бүх л юмыг эхнээс нь дахин давтан хийх болдог. Иймээс том цохилт гээд байгаа юм. Тамирчин бүр дээрх техник, тактикийн судалгааг хүртэл өөрчлөх шаардлага гардаг.

-Баяраа дасгалжуулагч тамирчиддаа юу гэж хэлэх дуртай бол. Би юу асуух гээд байнав гэвэл зарим дасгалжуулагч тамирчидтайгаа хатуу ширүүн харьцаж байгаа харагддаг. Элдэв хараал хэлэх ч бий. Энэ зөв үү?

-Миний онцлог юу вэ гэвэл миний багш нар надад заахдаа “Чи тамирчныхаа адил зовж, адилхан баярлаж, жаргаж яв. Мэдэхгүй чадахгүй байгааг мэдэр, тэгж байж амжилтад хүрнэ” гэж. Тиймээс би тамирчнаа дэвжээнд гаргахдаа өөрийн амбицийг тас орхиж чаддаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Г.Манданхнаранг гаргалаа гэхэд өөрөө Мандахнаран, Хүдэрбулгыг гаргахад Хүдэрбулга байх учиртай. Тэгэхгүй бол түүний барилдааныг жолоодож чадахгүй. Тамирчиндаа хэлэх үг маань Баяраа гэдэг байр сууринаас биш. Ингэж тамирчинтайгаа нэг хүн болж чадвал амжилт олноо доо.

-Сүүлчийн асуулт. Гавьяат Пүрэвбаатарын нэг ярилцлагыг уншиж байхад “Би урьд нь Оросын нэг л бөхтэй барилдаж байлаа. Тэгвэл сүүлдээ Оросын бараг арван бөхтэй барилдаж байж дэлхийн аваргын медальд хүрлээ” гэсэн байв. Үүнийг ухаж бодвол ЗХУ задарсантай холбогдож Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан гээд орнуудаас дэлхийн хэмжээнд барилдаж байгаа бөхчүүд нөгөө л “орос” бөх болжээ дээ?

-Миний бодоход нэг талаар тийм. Нөгөө гэвэл чөлөөт бөх хөлбөмбөгийн адил глобалчлагдчихаад байна. Кубын нэг номерын бөх нь өөрийнхөө нэр дээр барилдаж байхад хоёр дахь бөх нь Унгарын нэр дээр барилдах ч юм уу гэх мэт. Дагестан бөхчүүд бол бүр тарчихлаа шүү дээ. Хэн хаа ч гэрээгээр очсон байж магадгүй. Өрсөлдөөн их ширүүссэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 23 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    4 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    7 цаг 11 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    7 цаг 19 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК