Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Манжил: Хаяж гээсэн цахим үнэмлэхээ цахим машинаар захиалж болно

2014-11-04
0
ЖИРГЭХ

1079056_514507571995373_45454339_o    Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Ө.Манжилтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг хэчнээн хүн амтай болж байна?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хүн ам энэ оны 10-р сарын эцсийн байдлаар 288,121-д хүрээд байна. Энэ нь Монголын нийт хүн амын 10-ны 1 нь тус дүүрэгт оршин сууж байна гэсэн үг юм. Сард дунджаар манай дүүрэгт 720 орчим хүүхэд шинээр төрж төрсний гэрчилгээ авч байна. Оны эхнээс эхний 10 сарын байдлаар 3678 эрэгтэй, 3540 эмэгтэй буюу нийт 7218 хүүхэд шинээр төрж төрсний гэрчилгээ авсан байна.

-Гэрлэлтээ батлуулсан хичнээн хос байна вэ?
-Дүүргийн хэмжээнд 1289 хос гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн баталгаагаа аваад байна.

-Танай дүүрэг нийслэлийн хамгийн олон хороодтой дүүрэг гэдэг. Нийт хэдэн хороо байдаг вэ. Хороо бүр Улсын бүртгэгчтэй юу?

-Тийм ээ. Манай дүүрэг засаг захиргааны хамгийн олон нэгжтэй буюу 32 хороотой дүүрэг. 32 хороо бүрт Улсын бүртгэгч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын төлөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Онлайн сүлжээнд холбогдсон 12 хороонд гэрлэлт, гэрлэлт цуцлалт, гэрлэлт сэргээлтийн бүртгэл хийж, иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа, хаягийн лавлагааг түргэн шуурхай олгон ажиллаж байгаа. Мөн төрсний, гэрлэсний, нас барсаны гэрчилгээгээ хаяж гээсэн иргэдэд лавлагааг нь үндэслэн уг гэрчилгээнүүдийг бүх хороод олгож байгааг хэлэхэд таатай байна. Шилжин ирсний болон шилжин явсны бүртгэлийг мөн хороон дээр хийж байгаа. Орон нутагруу шилжих, орон нутгаас шилжин ирэхэд хороон дээрээ бүртгүүлэхээс гадна нийслэлийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлдэг байсныг энэ оны 8 сараас болиулж шууд хороон дээрээ уг бүртгэл хийгдэж байгаа.

-Иргэний үнэмлэхээ сунгуулсан, шинээр авсан хичнээн иргэн байна вэ. Иргэний үнэмлэх захиалахаар очихдоо юу юуг анхаарах шаардлагатай вэ?

-Он гарснаас хойш манай дүүрэгт 3278 иргэн шинээр, хаяж үрэгдүүлсэн 5947 иргэн дахин, 25, 45 насны сунгалт хийлгэсэн 5024 иргэн тус тус иргэний үнэмлэхээ захиалж аваад байна. Иргэний үнэмлэх анх авах бол эцэг эхийн иргэний үнэмлэх, өөрийн төрсний гэрчилгээтэйгээ иргэний үнэмлэхийн үнэ 15000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тушааж харъяа дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр, 25, 45 нас хүрч иргэний үнэмлэхийн хугацаа сунгуулах бол дээрх мөнгийг тушааж мөн өөрийн биеэр, үрэгдүүлсэн иргэний үнэмлэхээ ахин авах бол дээрх мөнгийг тушаахаас гадна Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27-р зүйлд заасан арга хэмжээ авахуулж захиалан авна. Иргэний үнэмлэх захиалахад цээж зураг, хорооны даргын, сургуулийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэх мэт зүйлс шаардлагагүй болсныг дуулгая. Саяхнаас үрэгдүүлсэн үнэмлэхээ Төрийн үйлчилгээний цахим машинаар захиалж дахин авах боломжтой болсонд иргэд ам сайтай байгаа.

-Танай дүүрэг хүн ам ихтэй, орон нутгаас шилжилт хөдөлгөөн их байдаг байх?

-Тийм ээ, манай дүүргийн хувьд шилжилт хөдөлгөөн бусад аймаг дүүрэгтэй харьцуулахад харьцангүй өндөр байдаг. Он гарснаас хойш 22092 иргэн бусад дүүрэг хороодоос буюу, хот доторх шилжилт хөдөлгөөний, 7573 иргэн орон нутгаас шилжин ирж, 22253 иргэн бусад дүүрэг хороодруу буюу хот дотор, 1567 иргэн хөдөө орон нутагруу тус тус шилжиж шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн.

-Иргэний бүртгэлийн өөр ямар ямар үйлчилгээг танай байгууллага иргэдэд хүргэж байгаа вэ?

-Бүртгэлийн байгууллагын хувьд иргэний бүртгэлийн тухай хуульд заасан бүх үйлчилгээг хүргэдэг. Харин Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн хувьд гадаадад зорчих эрхийн бүртгэл буюу гадаад пасспорт, нас баралтын бүртгэл, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсний бүртгэлээсээс бусад бүртгэлүүдийг хийдэг. Төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний; иргэний үнэмлэхийн; гадаадад зорчих эрхийн; биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/; иргэний байнгын оршин суугаа газрын; шилжилт хөдөлгөөний бүртгэлүүд байнга хийгдэж байгаа.

-Таны хувьд ямар ямар бүртгэл хийж ажиллаж байна вэ?

-Иргэний гэр бүлийн байдлын 8 бүртгэл байдаг. Үүнээс гэрлэлтийн, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт сэргээлтийн бүртгэлийг байнга, бусад буюу төрсний; эцэг тогтоосны; үрчилсний; овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг шаардлагатай үед хийж ажилладаг.

-Улсын бүртгэгч хүний ажлын онцлог, баяр жаргалтай мөчийн тухай ярилцвал манай уншигчдад илүү сонин байх болов уу?

-Бүртгэлийн байгууллагын өөрөө их гоё байгууллага гэж би боддог юм. Баяр жаргалтай мөч бүхнийг бүртгэдэг.. Гэрлэлтээ батлуулсан хосууд бөгжөө солилцох мөч, хүүхэддээ төрсний гэрчилгээг нь аваад хүүхдээ үнсээд тэврэх, анх иргэний үнэмлэхээ авчихаад гэгэлзэж буй 16тай хүүхэд залуус гээд л сэтгэл хөдөлгөм гэгээн гоё мөчүүд их тохионо. Ер нь үйлчилгээ аваад гарсан хүн бүр бидэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлдэг. Төрийнхөө үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэх юмсан гэсэн эрмэлзэл тээж ажилладаг хүний хувьд тэр үгэнд нь бас урамшдаг.

-Ярилцсанд баярлалаа, сүүлийн асуултыг танд үлдээе?

-Баярлалаа. 2014.11.23нд болох Улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 74 жилийн баярын өдрийн мэндийг Монгол Улсын өнцөг булан бүрт Бүртгэлийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа бүх ажилтан албан хаагч, хамт олон найз нөхөддөө хүргэж, амьдралд нь баяр баясал, ажил үйлсэд нь амжилтын бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (27.123.214.117)
    Сайн ажиллаарай. Ажлын амжилт хүсье
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 33 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 1 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    4 цаг 21 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 5 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 52 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 12 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    7 цаг 21 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    7 цаг 29 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 49 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК