УИХ –ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинэжлэх ухааны байнгын хорооны хурлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж УИХ –аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Гишүүдийн зүгээс чанартай, баталгаатай эмийн үйлчилгээний талаар санаа тавьж байгаа нь талархууштай ч эхлээд энэ салбарын шинэчлэлийн талаар ярих хэрэгтэйг сануулсан юм. Мөн цаг алдалгүй хэлэлцэх ёстой Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн асуудлыг яриад шийдээд явах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан юм. Уг хуулийн төслийн О.Баасанхүү гишүүн УИХ –д өргөн мэдүүлсэн.