Өмнөд Африкийн нэрт тамирчин, паралимпийн аварга Оскар Писториус найз бүйсгүй Рива Стинкампыг хөнөөсөн хэргийнхээ төлөө таван жил хоригдох ялаар шийтгүүлжээ. Претория хотын шүүгч Докозиле Масипа ийм шийдвэр гаргасан бөгөөд хууль бус зэвсэг эзэмшсэн хэрэгт гурван жил нэмсэн гэнэ. Прокурорууд түүнийг 10 жил батлах хамгаалахын салбарт ажиллуулж, гэрийн хорионд оруулах хэрэгтэй гэсэн саналыг оруулаад байсан юм. Шүүх ийнхүү Писториусыг найз бүсгүйгээ санаатай хөнөөгөөгүй гэж үзлээ. Писториус Валентины баярын өдөр Риваг угаалгын өрөөндөө буудан хороосныгоо хулгайчтай андуурсан хэмээн тайлбарласан байдаг.
Сэтгэгдэл (1)