УИХ -ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Ховд аймгийн Мөст сумын “Баян төл” хоршооны малчдыг хүлээн авч уулзав. “Баян төл” хоршоо нь 2011 онд мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор байгуулагджээ. Тус хоршоо нь одоогоор 82 малчин өрх, 183 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8,3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж санхүүгийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна.