Дуулиан шуугиантай наадам өндөрлөв. Ардын хувьсгалтай, Хонхны дуутай, шинэ арслантай, гарьдтай, хамгийн их төсөвтэй гээд сонин хачин дуусалгүй хөвөрөх наадмын тухай 24 баримтыг хүргэж байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа...
1. Улсын арслан төрөв. Увс аймгийн Ховд сумын харъяат улсын харцага Н.Батсуурь 9 даван түрүүлж Улсын арслан болов.
2. Улсын гарьд төрөв. Завхан аймгийн Идэр сумын харъяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Завхан” дэвжээний бөх начин Ш.Жаргалсайхан 8 давж үзүүрлэн Улсын гарьд болов.
3. Улсын 1 харцага төрөв. Ховд аймгийн Чандмань сумын харъяат “Нью прогресс” группын бөх улсын начин Б.Пүрэвсайхан зургаа давж улсын харцага болов.
4. Улсын 5 начин төрөв. Завхан аймгийн Алдархаан сумын харъяат цэргийн арслан Б.Бадамсүрэн, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат аймгийн арслан Л.Лха-Очир, Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат аймгийн арслан Ч.Батчулуун, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харъяат аймгийн арслан Н.Адъяабат нар та давж улсын цолтой бөхчүүдийн эгнээнд нэгдэв.
5. Улсын наадмын айргын 5 их нас. 314 их нас уралдсанаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач А.Амарбатын хул түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баясгалангийн Суман хүрэн аман хүзүүнд давхилаа. Харин айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, “Хөх чоно” группийн захирал Ө.Пүрэвбаатарын загал, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Мөнхбатын хүрэн, тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хүрэн давхилаа.
6. Улсын наадмын айргын 5 азрага. 223 шандаст хурдан азрага давхиснаас Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баянбатын хонгор түрүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Алдарт уяач Т. Болдбаатарын халиун аман хүзүүдлээ. Айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн халзан, дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын С.Цэмбэлийн зээрд, тавд Завхан аймгийн уугуул Б. Оргилын оодон халтар хурдлав.
7. Улсын наадмын айргын 5 соёолон. 237 соёолон хурдалсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд аман хүзүүнд давхилаа. Харин айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн ногоон, дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Гантөмөрийн бор, тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач П. Цэгмидийн хул давхилаа.
8. Улсын найдмын айргын 5 хязаалан. 318 хязаалан үрээ хурдалснаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Т.Батзоригийн сартай хээр түрүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Ш.Батбаянгийн хүрэн халзан аман хүзүүдлээ. Харин айргын гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын О.Батбилэгийн зээрд, дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баянбатын зээрд, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Эрдэнэбилэгийн хээр давхилаа.
9. Улсын наадмын айргын 5 шүдлэн. 297 шүдлэн үрээ уралдсанаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б Цэрэнбалтавын хул түрүүлж, Улаанбаатар хотын “Хөх чоно” группын захирал, Ө.Пүрэвбаатарын загал саарал аман хүзүүдлээ. Харин айргын гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Тувааны хул, дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Д.Сүхбаатарын хонгор халзан, тавд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн О.Батболдын бор хурдаллаа.
10. Улсын наадмын айргын 5 даага. 291 даага уралдсанаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж, Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр аман хүзүүдэв. Харин айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Д.Ганбаатарын хар, дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн хул, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б. Бадраагийн хүрэн зээрд даага хурдлав.
11. Улсын Гарамгай болон Гоц мэргэн төрлөө. Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд Монгол Улсын Хошой мэргэн, Л.Отгонбаяр түрүүлж Гоц мэргэн боллоо. Харин хоёрдугаар байрт спортын мастер, Б.Батбаатар, гуравдугаар байрт спортын мастер С.Өлзийсайхан нар орлоо. Мөн эмэгтэйчүүдийн сурын харваанд Гоц мэргэн Х.Оюунчимэг түрүүлж Гарамгай мэргэн боллоо. Эмэгтэйчүүдийн харвааны хоёрдугаарт Улсын мэргэн Д.Норжмаа, гуравдугаарт спортын мастер И.Цэцэгмаа нар шалгарлаа.
12. Энэ жилийн наадамд 2 дархан аварга, 3 аварага цолтон барилдав. Харамсалтай нь 7-ийн даваа гэхэд бүгд өвдөг шороодов.
13. Улсын дархан аварга А.Сүхбат 3-ийн даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авч тахимаа өгөв. Монгол бөхийн түүхэнд дархан аварга цолтой бөх дархан аварга цолтой бөхөө 3-ийн даваанд амлаж байсан түүх байхгүй учир анхных боллоо гэж бөх судлаачид дүгнэв.
14. Архангайнхан Увсын шинэ арсланд цувран унав. Улсын начин Р.Пүрэвдагва, Улсын заан Ч.Санжаадамба, Улсын гарьд Д.Рагчаа нар Увс аймгийн харъяат Улсын харцага Н.Батсуурийг барсангүй.
15. Увс аймгаас шинэ арслан төрсний дараа Увс аймгийнхан Ю.Цэдэнбалынхаа талбайд олноороо цугларч шоу хийсэн зураг цахим ертөнцөд дуулиан тарив.
16. Нэг сумаас хоёр начин нэг өдөр төрж шинэ түүхийг бүтээв. Энэ жилийн наадамд Завханы Алдархаан сумаас 2 начин төрлөө. Ийм үйл явдал Монгол бөхийн түүхэнд байхгүй аж.
17. Завханыхан Гарьдаар баян гэдэгээ батлав. Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан гэсэн гарьдууд дараалан төрөв. Монголын хамгийн олон гарьдтай аймаг болов.
18. Гурван үеэрээ азаргаа улсын наадамд түрүүлүүлсэн түүхэн амжилт бүртгэгдэв. Өмнө М.Данзанням, Д.Даваахүү гэсэн аав, хүү хоёр азрагаа улсын наадамд олон түрүүлүүлсэн юм. Харин энэ жил ач хүү Д.Баянбат нь азаргаа улсад түрүүлүүлэв. Ингэж өвөө, аав, ач хүү гурав улсын наадмын азарганы түрүүг авсан түүх бичигдэв.
19. Наадмын үеэр цагдаа нар хуучин хувцастайгаа үүргээ гүйцэтгэв.
20. Энэ жилийн наадмыг 2,2 тэрбум төгрөгөөр хийв. Үүний 921,2 сая төгрөг буюу 13,1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22,4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142,5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333,9 сая төгрөг буюу 15,1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зарцуулав.
21. Ардын хувьсгалын 93 жилийн наадамд улс төрчид, бөхчүүд, урлаг соёлын алдартнууд ногоон, цайвар, саарал өнгийн дээлээр ихэвчлэн гоёов.
22. Наадмын нээлтэд “Хонхны дуу” дуулуулсан нь ихээхэн дуулиан тарив. Магадгүй энэ үйлдлээс болж эрх баригч АН-ын нэр хүнд ард түмний дунд ихээхэн унав.
23. Энэ жилийн наадмаас Ардын хувьсгалын 93 жилийн ойг хасах гээд олон түмний эсэргүүлээс болоод чадсангүй. Хэрэв хассан бол эрх баригчдын рейтинг дахин хэдэн хувиар унаж мэдэхээр байв.
24. Монголын тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн баяр наадам нээлтийг эс тооцвол сайхан болж өнгөрлөө. Наадамчид сэтгэл өндөр нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залж, дараа жилийн наадамыг хүлээж эхлэв. “Наадмын дараа намар” гэсэн өвөг дээдсийн олон утгатай үгийг сануулах цаг ирлээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (5)