24tsag.mn сайт Монгол
орныхоо аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах
зүйлтэй газруудыг цувралаар хүргэж байгаа. Өнгөрсөн удаад бид баруун
аймгуудыг онцолсон. Харин энэ удаа төвийн аймгууд болох Өвөрхангай,
Өмнөговь, Булган, Дундговь зэрэг аймгуудын аялж амрахад тохиромжтой газруудыг түүвэрлэн хүргье. Эдгээрийн ихэнхи нь үзэсгэлэнт
сайхан байгальтай газрууд байгаа бол үлдсэн хэсэг нь түүхэн дурсгалт
газрууд юм. Ингээд таныг аялж амрах газраа сонгоход бидний бэлтгэсэн
мэдээлэл бага ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.
Уран тогоо
Эрдэнэ зуу хийд
Эрдэнэ
зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус
хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот
Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн
Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.Монгол түмний морины их шүтээн
Монгол
түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр
газарт буюу алдарт Арвайн талд байрладаг. Энэхүү цогцолборыг 2007 оны
наймдугаар сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын
нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж
шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж
өссөн газар ажээ. Хужирт рашаан сувилал
Хужирт
рашаан сувилал нь 70 гаруй жилийн түүхтэй манай улсын томоохон сувиллын
нэг бөгөөд энд та байгалийн увидаст шавар, рашаанаар олон төрлийн
эмчилгээ хийлгэх боломжтой.Элсэн тасархай
Төв
аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг
сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан
уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.Улаан цутгалан
Өвөрхангай
аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Улаан цутгалан нь 25 метрийн
өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ бөгөөд зуны дэлгэр цагт
гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй
газрын нэг юм. юм. Энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий.
Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад хайрган
дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой” цэрэг
явсан гэх ба мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан
орилоход, улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн
цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх
болсон байна.Ёлын ам
Ёлын
ам нь аймгийн төвөөс баруун тийш 56 км-т Зүүнсайхан ууланд байрлалтай
Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд
багтдаг байгалийн үзэсгэлэнтэй газар нутаг юм. Хэрмэн цав
Гурван
тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших
маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн
палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм.
Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг
гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олджээ.Сангийн далай хийд
Чогчин
сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай, 70:90 метр хэмжээтэй хөх
тоосгон хэрэмтэй энэхүү хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон
хийдийн нэг байсан бөгөөд манай аймагт өнөөг хүртэл бүрэн бүтэн
хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.Намнан уул
Булган
аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгийн заагт орших
Намнан уул нь ховор амьтан, ургамлаар баялаг бөгөөд газарзүйн өвөрмөц
байдал, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах зорилгоор 2003 онд
УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Энд
улалж-алаг өвст шинэсэн ой, дээд хэсэгтээ хаг-хөвдөт шинэсэн,
хуш-шинэсэн ойтой. 30 гаруй төрлийн ховор, нэн ховор, эмийн ургамал
ургахаас гадна нэрс, үхрийн нүд, хад, алирс зэрэг жимс жимсгэнэ элбэг
ургадаг. Намнан уул нь амьтнаар баялаг бөгөөд буга, бор гөрөөс, гахай,
хүдэр зэрэг туруутан амьтадаас гадна сойр, ятуу, хөтүү зэрэг шувууд бий.
Төвхөний хийд
Өндөр гэгээн Г.Занабазарын 1648 онд байгуулсан Төвхөн
хийд нь Улаанбаатар хотоос 450 км , Бат өлзий сумын төвөөс зүүн хойш 15
км-т Шивээт улаан /д.т.д 2266.8 м/ хэмээх шинэс, хушин ойгоор хучигдсан,
уулын чанх оройд, хаданд нь хүртэл цуурай чимээ гардаггүй түшлэгт
суудал шиг 20-иод м өндөртэй, сонин тогтоцтой ханан хадны тавцан дээр
оршино. Энэ хийдийн ар талд "Эхийн умай" гэх арын байц хадны нэвт гарсан
нүхний дэргэд мөлхөн гулсаж ордог мухар агуй байхаас гадна даяанч нарын
сууж байсан хоёр агуй бий.Хүйсийн Найман нуур
Хүйсийн
Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших
ба УБ хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг. Зам маш бартаатай боловч
жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж баруун хойноос нь ирдэг. Энэ бүсэд
саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага,
огдой зэрэг амьтад байдаг. 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын
улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгджээ.Өөш манхан
Дундговь
аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад Өөш манханд хүрнэ. Өөш манханы
элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон бөгөө элс нь нарны
энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон
бодистой ажээ. Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох
аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын
мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг
байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг
харах нь үнэхээр гайхамшигтай.Их газрын чулуу
Дундговь
аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун
уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц
шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын
нэг. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим
үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр
өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан
өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз
бүрийн хагарал газруудтай. Онгийн хийд
Дундговь
аймгийн Сайхан-Овоо сумын нутагт оршдог Онгийн хийд нь энгэрийн хадаг
хавцлыг маш өвөрмөц аргаар ашиглаж шатлан ухаж тэгшлэн өндөр довжоо
байгуулаад суурь засах байдлаар асар их хөдөлмөр зарцуулж өөр хоорондоо
ижилгүй уран барилга цогцлуулан 300 гаруй жилийн тэртээ байгуулсан бүхэл
бүтэн хотын үлдэгдэл туурь юм. Тухайн үед 1000 гаруй лам хуврага
шавилан суудаг байсан шашны нэгэн том төв байжээ.Уран тогоо
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)