
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 ТӨХК–ийн урд 2 далангийн хооронд хүмүүс химийн бодис булаад байна гэсэн мэдээллээр 102 дугаар тэмдэглүүлэн нийслэлийн Аврах ангийн дарга дэд хурандаа Дамдинсүрэн, Аврах шуурхай салбарын бүлгийг, БГД-ийн ОБХ-ийн дарга хурандаа Ё.Амарбаясгалан, БГД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, НОБГ-ийн химийн мэргэжилтэн дэслэгч Дамбадаржаа, нийслэлийн Мэргэжлийн хяналтын химийн байцаагч Б.Ган-Уул нар очиход барилга угсралтын "Юнтай Шань" ХХК-ийн 60 литрийн багтаамжтай хуванцар савтай 13 ширхэг, 20 литрийн багтаамжтай хуванцар 3 ширхэг савтай нийт 0.8 тонн бодис байсныг булсан байжээ. Улмаар булсан газраас нь гаргаж чингэлэгт хийж лацдан мэргэжлийн хяналтын байцаагчийн өгсөн зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)