Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 26ны өдөр Шведийн Вант Улсад албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ онд тохиож буй бөгөөд Шведийн ажил хэрэгч хүмүүс, аялагч судлаачид Монгол нутагт ирж харилцаа тогтоосон цаг үеийг эргэн санавал үүнээс хавьгүй олон жилийн ойр дотно харилцаатай.
Өнөөдөр тус улс манай улстай тогтоосон улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаараа Европын орнуудын дунд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Скандинавын хойг дахь манай чухал түнш юм.
Иймээс ч энэ удаагийн айлчлал 2012 онд хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаагаараа онцлог бөгөөд Гадаад харилцааны сайдын хувиар болж буй анхны айлчлал гэдгээрээ ач холбогдолтой. Дипломат харилцааны ой болон айлчлалыг тохиолдуулан талууд олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулав.
Айлчлалын үеэр сайд Л.Болд Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна олон улсын бусад асуудлаар ярилцав. Шведийн Гадаад хэргийн сайд Монгол Улс 2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хурлыг даргалах болсонтой холбогдуулан Шведийн тал энэхүү хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сайд Л.Болд мөн тус улсын Парламентын дарга Пер Вестерберг, Төрийн захиргаа, орон сууцны сайд ноён Стефан Аттефальт нартай уулзаж, парламент хоорондын харилцаа, тус улсын төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцооны талаар санал солилцон төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсаны дээр энхийг дэмжих үйл ажиллагаа, стратегийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг Энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны төлөө Шведийн засгийн газрын агентлаг болох Фолк Бернадоттын акамемид ажиллалаа.
Швед Улсад өдгөө 4500 гаруй Монгол иргэд байнга оршин сууж байгаа бөгөөд тус улсад төрж өссөн олон монгол хүүхдэд монгол хэл соёлоо сургаж түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал бодлогын зорилт юм.
Монгол Улсаас Швед Улсад суугаа элчин сайд З.Алтай энэ чиглэлээр хийсэн бусад улс дахь монголчууд, ЭСЯ санаа авахаар тоймтой ажлуудаа Гадаад харилцааны сайдад танилцуулсан.
Энэ чиглэлийн бас нэг ажил болгож сайдын айлчлалын үеэр Монголын бурхны шашны Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Шведийн монголчуудтай уулзан сургаалиа айлдлаа. Үүний зэрэгцээ Стокгольм хотын соёлын төвд Монгол зураачдын уран зургийн үзэсгэлэн гарч ардын урлагийн тоглолт болсныг олон орны төлөөлөгчид үзэж сонирхов.
Айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ–ын дэд дарга М.Оюунчимэгээр ахлуулсан бизнесийн төлөөлөгчид мөн багтсан. Айлчлалын үеэр Шведийн Бизнес зөвлөлийн байранд болсон хоёр талын бизнес уулзалтад сайд Л.Болд оролцож Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл хийлээ. Уулзалтад Сандвик, ABB зэрэг тус улсын дэлхийд нэртэй томоохон компаниуд оролцов.
Швед Улс нь харьцангуй цөөн хүн амтай, төдийлөн том улс биш хэдий ч өндөр түвшинд аж үйлдвэржсэн хөгжингүй орон бөгөөд Volvo, Scania, Saab, Икеа зэрэг алдартай брэндүүд эндээс төрөн гарсан. Тэдний нэг болох инженерингийн чиглэлийн дэлхийн тэргүүлэгчдийн нэг Atlas Copco компанийн төв байр, түүний доор байгуулсан уурхай, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг манай төлөөлөгчид үзэж танилцсан.

Сэтгэгдэл (2)