Бичгийн хэв тэр дундаа гарын үсэг эзнийхээ тухай олон зүйлийг хэлж чадна. Өөрөөр хэлбэл хүний гарын үсэг нь тухайн хүний зан чанарын онцлогийг илтгэсэн нэрийн хуудас болдог байна. Үүнийг судалдаг шинжлэх ухааныг графологи буюу бичгийн хэвээр нь хүний сэтгэл зүйг таних хэмээдэг. Тэгвэл монгол орныг жолоодон чиглүүлэгч улс төрчдийн гарын үсэг юу өгүүлэх бол? 24tsag.mn сайт төр түмнээ нэгэн үе хийгээд одоо ч толгойлж буй улс төрч эрхмүүдийн гарын үсгийг сонжихоор шийдлээ. Уншигч та бүхэн ч бас бидэнтэй хамт гярхай нүдээр шинжих буй заа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга. Таталж бичсэн гарын үсэг асуудлыг нийтэд нь хамарсан системтэй сэтгэлгээг харуулдаг. Нөгөө талаас хэт таталж бичих нь тэвчээргүй, уцаартай хүний шинж гэнэ.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүний гарын үсэг хурц өнцөггүй, дугуйруулсан талдаа байна. Ийм гарын үсэг зөөлөн, сайхан сэтгэлтэй, тогтвортой хүнийх байдаг гэжээ. Харин төгсгөл доош чиглэлтэй байгаа нь сэтгэлээр унамтгай хүний зан чанарыг илтгэдэг байна.
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Гарын үсэгний эхлэл төгсгөл дээш чиглэлтэй, үсэгнүүд нь тэгш хэмтэйгээс үзэхэд тэрээр аливаад өөдрөгөөр ханддаг, итгэлтэй нэгэн бололтой. Мөн гогцоо ихтэй байгаа нь болгоомжтой бас зөрүүд зангийн илрэл гэнэ.
МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Гарын үсэгнийх нь төгсгөлөөс харахад тэрээр тогтвортой зан ааштай нэгэн. Үсгүүдээ жижиг хэмжээтэй бичдэг хүн тухайлсан тодорхой сэтгэлгээтэй байдаг аж.
Ерөнхий сайд асан С.Баяр. Төгсгөл нь эгц доошоо чиглэсэн гарын үсэг тухайн хүний сэтгэлээр унамтгай зан чанартайг илэрхийлдэг гэжээ.
Улаанбаатар хотын дарга, МУ-ын Баатар Э.Бат-Үүл. Гарын үсэг нь гаргацтай байх тусам тухайн хүнийг ойлгоход хялбар бөгөөд хотын даргын гарын үсэг амархан ойлгогдож байна. Тэрээр гарын үсгээ дээшээ чиглүүлж төгсгөсөн нь өөдрөг сэтгэлгээтэйг нь харуулжээ.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Богино гарын үсэгтэй хүмүүс үйл явдлын мөн чанарыг хурдан ойлгодог, хэв загварт баригдах дургүй байдаг. Төгсгөлийн зураас шулуун байгаа нь тогтвортой зан ааштайг итгэдэг аж.
МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд. Урт гарын үсэг асуудлын гүнд нь орж чаддаг, тогтвортой хүнийх байдаг ч тэд хэт өөнтөгч, үглээ байдаг гэжээ.

Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Үзгээ хэдэнтээ салгаж бичсэн дээрх гарын үсэгний эзэн өөдрөг хүн юм. Гэвч нэлээн хэдэн гогцоо байгаагаас үзэхэд тэрээр зөрүүд байж магадгүй л юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг. Шинийг эрэлхийлэгчид тойрог ихтэй гарын үсэгтэй байдаг гэнэ. Мөн гарын үсэгний доогуурх хөндлөн зураас нь хувиа хичээсэн, гомдомтгой, бусдын санал бодлоос хамаарамтгай хүмүүсийнх аж.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр. Баруун тийш налуу гарын үсэгтэй хүн тогтвортой зан ааштай, хүмүүстэй ойлголцолд хүрэхийг чармайдаг нэгэн байдаг. Мөн түүний гарын үсэг гогцоо ихтэй байна. Энэ нь түүнийг болгоомжтой бас зөрүүд занг илэрхийлж байж ч магадгүй юм.
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх. Үсэгнүүд нь тэгш хэмгүй гарын үсэгний эзэн тогтворгүй зан ааштай, хувирамтгай нэгэн байдаг гэжээ. Төгсгөл доошоо чиглэлтэй байгаа учир түүнийг сэтгэлээр унамтгай байх гэсэн таамаг дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Баруун тийш налуу гарын үсэг тухайн хүний тогтвортой зан ааш, ойлголцолд хүрэхийг чармайдаг эвсэг занг илтгэдэг байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Баруун тийш налуу гарын үсэг тухайн хүний тогтвортой зан ааш, ойлголцолд хүрэхийг чармайдаг эвсэг занг илтгэдэг байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга. Таталж бичсэн гарын үсэг асуудлыг нийтэд нь хамарсан системтэй сэтгэлгээг харуулдаг. Нөгөө талаас хэт таталж бичих нь тэвчээргүй, уцаартай хүний шинж гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Шигүү үсэгнүүд арвич хямгач занг илтгэдэг бол гарын үсгэн дээрх зураас өөртөө шүүмжлэлттэй ханддагын илрэл аж.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Богино гарын үсэг үйл явдлын цаад учрыг богино хугацаанд ойлгож чаддаг, нэг хэвийн ажил хийхдээ тааруу хүнийх байдаг. Шулуун урт зураасаар төгссөн байгаа нь тогтвортой зан ааштай ч бусдын саналыг хүлээж авах дургүйг илтгэдэг гэнэ.

Гарын үсгүүдийг шинжихдээ дараах графологийн ойлголтуудаас ашиглаарай.
1. Гарын үсэгний хэмжээ
- Таталсан гарын үсэг нь асуудлыг нийтэд нь хамарсан системтэй сэтгэлгээг харуулна
- Жижиг хэмжээтэй нь тухайлсан тодорхой сэтгэлгээтэй
2. Гарын үсэгний урт
- Урт бол асуудлын гүнд нь орж чаддаг, тогтвортой, хэт өөнтөгч, үглээ болохыг харуулдаг
- Богино бол үйл явдлын цаад учрыг богино хугацаанд ойлгож чаддаг, нэг хэвийн ажил хийхдээ таарууг харуулна
3. Гарын үсэгний хэв маяг
- Хурц өнцөггүй, дугариг гарын үсэг нь зөөлөн, сайхан сэтгэлтэй, тогтвортой хүнийх байдаг
- Өнцөг, булан ихтэй, таталсан бол тэвчээр багатай, уцаартай, хараат бус, нэр төрд дуртай зөрүүд зангийн илрэл
4. Үсэг хоорондын зай
- Хол зайтай бол өгөөмөр, үрэлгэн
- Зай багатай, шигүү бол арвич, мөн үсэг нь жижиг хэмжээтэй бол харамч зантайг харуулна
5. Гарын үсэг дэх янз бүрийн чимэг, бүрдүүлэгч хэсгүүд
- Тойрог ихтэй бол ямар нэгэн асуудал эсвэл шинэ санааг хэт эрдэг
- Гогцоо ихтэй бол болгоомжтой, зөрүүд
- Зураг, дүрслэл байвал уран бүтээлч сэтгэлтэйнх
- Энэ бүгдийг хослуулсан бол үйл ажиллагаагаа хамгийн зохистой болгохыг эрмэлзэж байдаг.
6. Гарын үсэгний налуу
- Зүүн тийш налсан бол дураараа, ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг
- Баруун тийш налсан бол тогтвортой зан ааштай, хүмүүстэй ойлголцолд хүрэхийг чармайдаг.
- Босоо бол биеэ барьж чаддаг, шулуун зантай, ухаалагийн шинж
- Тал тал тийш налсан бол нууцлаг, бодож байгаагаасаа өөр зүйл ярих хандлагатай
- Хэвтээ бол сэтгэцтэй холбоотой нилээд том асуудалтайнх
7. Төгсгөлийн үсэгний татлаганы чиглэл
- Дээш чиглэсэн бол өөдрөг сэтгэлтэй
- Доош чиглэсэн бол гутранги үзэлд автамтгай
- Шулуун бол тогтвортой зан ааштай
8. Төгсгөлийн үсэгний татлагын урт
- Татлага нь урт байх тусам бусдын саналыг хүлээж авах дургүй хүн. Мөн болгоомжтой, олон талаас нь эргэцүүлэн боддогийн гэрч
- Богино байх тусам хүн зоргоороо, хэнэггүй байдаг
9. Гарын үсэгний зураас
- Гарын үсэгний доогуур зурсан бол тэр хувиа хичээсэн, гомдомтгой, бусдын санал бодлоос хамаарамтгай
- Дээгүүр зураастай бол нэр төрд дуртай
- Гарын үсэг дээгүүр хөндлөн зураас татсан бол өөртөө шүүмжлэлттэй ханддаг, эргэлзээнд автдаг, өөртөө сэтгэл дундуур нэгэн
10. Тэгш хэм
- Үсэгнүүд тэгш хэмтэй байрласан бол итгэлтэй хүн
- Тэгш хэмгүй бол тогтворгүй зан ааштай, хувирамтгай
- Үсэгнүүд дээш доош үсэрсэн хөрөөний ир шиг бол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тогтвор суурьшил сул
11. Гарын үсэгний ээдрээтэй, эсвэл энгийн байдал
- Энгийн гарын үсэгтэй бол ямар ч зүйлд асуудалгүй гэсэн зарчмаар ханддаг.
- Хэт ээдрээтэй, нарийн гарын үсэг сүржигнэх, дөвийлгөх хандлагатай
- Ер бусын, өвөрмөц бол уран бүтээлч сэтгэлгээтэйнх
12. Гаргац
- Гарын үсэг гаргацтай байх тусам тухайн хүнийг ойлгоход хялбар

24tsag.mn
Сэтгэгдэл (12)