Ёл шувууг Өмнөговь аймгийн бахархалт шувуу болгожээ. Тодруулбал өнгөрсөн жил нутгийн иргэд, хүүхэд, залуучуудын дунд говийн гол 10 шувууны талаар аман болон цахим санал асуулга явуулсан байна. Санал асуулгад 2421 хүн хамрагдсанаас 1597 нь ёл шувуунд санал өгсөн нь бахархалт амьтнаар нэрлэхэд нь нөлөөлсөн гэнэ.
Ёл нь бусад жигүүртэнээс хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисч чадахаас гадна алсын хараа нь их сайн хөгжсөн шувуу билээ.
Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг. Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Залуу ёл бүх бие нь бараандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. 12-2 сарын дунд хүртэл үржлийн улирал бөгөөд 1-2 өндөг гаргадаг. 53-58 хоноод ангаахай гарах бөгөөд 106-130 хоног үүрэндээ өсөж бойждог байна.
Ёл шувуу нь Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан уул, түүний ойролцоох уулс болох Баянбор, Тостын нуруу, Сэврэй, Нэмэгт, Алтан, Ноён ууланд элбэг аж.
Дашрамд дурдахад, 1953 онд ёл шувуу агнахыг хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэсэн юм.

24tsag.mn