Бие даагчдын зүгээс суудлаас нь буулгахаар санаа нэгдээд буй "Монгол
банк"-ны ерөнхийлөгч Н.Золжаргалын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Н.Золжаргал нь 1964 онд Улаанбаатар хотноо төрсөн.
2. Дөрвөн жилийн хугацаанд үнийн өсөлт, вальютийн ханш гээд чихэнд нь байнга хонх уяастай байсан Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаасаа халагдах өргөдөл гаргасны дагуу энэ газрын шинэхэн даргаар Н.Золжаргал 2012 онд томилогдож байв.
3. Н.Золжаргал томилогдох үед Монгол банк гэдэг улс төрөөс ангид байх ёстой гэдэг ч шинэ Засгийн газар, шинэ УИХ солигдох бүрт удирдлага нь өөрчлөгддөг, энэ газрын ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа томилох заалт байдаг ч ийнхүү УИХ шиг дөрвөн жилд нэг удаа өөрчлөгддөг бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа гэх мэтийн шүүмжлэлүүдийг дагуулж байсан.
4. Өөрөөр хэлбэл, түүнийг Монгол банкны ерөнхийлөгч болохдоо улс төрийн зорилгоор, АН-ын татаасаар гарч ирсэн гэлцэж байв.
5. Түүнийг энэ албанд томилогдоход УИХ-ын гишүүдийн хамгийн их асууж байсан нь үнийн өсөлтийг хэрхэн барих, вальютийн ханшийг яаж тогтворжуулах зэрэг асуулт байв. Харин тэрбээр “Банкны системийн байдал өмнөх хямралтай харьцуулахад арай дээр байгаа. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралын явц байдлыг харахад бид тайван сууж болохооргүй байгаа гэж байлаа.
6. Үүгээр зогсохгүй Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийх зүйл нь долларын ханшийг буулгах гэж УИХ-ын гишүүдийн өмнө амласан юм.
7. Н.Золжаргалын намтар түүхээс цухас дурдвал, тэрбээр 1982-1988 онд БНУУ-ын Будапешт хотын Эдийн засгийн их сургуульд Эдийн засгийн ухааны магистр хамгаалж байсан.
8. Мөн нэг жил буюу 1995-1996 онд АНУ-ын Харвардын их сургууль, Нийгмийн удирдлагын магистраар мэргэжлээ дээшлүүлсэн.
9. Харин Харвардыг сонгон суралцах болсон шалтгаанаа Унгар улсад суралцаж байхдаа Харвардын их сургуулийн тухай мэдсэн юм. Энэ бол эдийн засагч хүний мөрөөдөл гэж тайлбарлав.
10. Улмаар 1988-1989 онд Улсын банкны ерөнхий хороо, Гадаад тооцооны газар ня-бо, 1989-1991 онд Улсын банкны ерөнхий хороо, Гадаад тооцооны газар эдийн засагч, 1991 онд ХХБ, Гадаад харилцааны хэлтэст захирал хийсэн байдаг.
11. Энэ үеэс албан тушаал ахисаар ирсэн байгаа юм. Тухайлбал, 1991-1996 онд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, 1997-1998 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2012 онд Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байна.
12. Гэхдээ энэ цаг үеийн завсараар 1996-1997 АНУ-ын Харвардын их сургуульд зөвлөх, 1998-2000 Дэлхийн банк, KPMG компаний Бизнес менежментийн зөвлөх, 2000-2007 Хувийн секторт ажиллаж байсан нэгэн.
13. Түүний одоо авч байгаа цалин 1 174 112 төгрөг.
14. Тэрбээр хөрөнгийн биржид ажиллаж байх үеийнхээ талаар “Тэр үед Социализмаас зах зээлийн эдийн засагруу шилжсэн өөр үе байсан юм. Тэрхүү шилжилтийн үндэс суурь нь өмчлөлийг массын хувьчлал руу оруулсан явдал. Хувьчлалын үед хөрөнгийн бирж үнэт цаасны зах зээлийг зэрэг эхлүүлэх хариуцлагатай сонголт тулгарч байлаа” гэв
15. Харин Монгол банкинд ажиллаж байгаагаа тайлбарлахдаа “Өнөөгийн Монголын эдийн засагт Монголбанкны байр суурь нөлөө бүхий байна. Монголын нийт мөнгөний 90 гаруй хувь нь банкинд төвлөрсөн байна. Иймээс улсын хэмжээний ажил хийгдэж байгаагаараа хөрөнгийн биржтэй төсөөтэй. Гэхдээ үнэт цаасы зах зээлийг анх хөгжүүлж байхад хэцүү байсан” гэв.
16. Тэгвэл Монголын эдийн засгийн урт хугацаанд хөгжих гол салбар түүний бодлоор “Хөдөө аж ахуй" юм.
17. Өчигдөрхөн бие даагч гишүүдийн зүгээс "Монгол банк"-ны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барихаар болсон.
18. Учир нь тэд эдийн засгийн хүндэрсэн байдал, валютын нөөц, ханш зэрэг одоо үүсээд буй асуудал Монголбанк хийгээд удирдлагуудынх нь ажлаа хийж чадахгүй байгаатай холбон тайлбарлаж байна.
19. Валютын ханшийг өсгөхгүй хэмээн Монголбанкнаас мэдэгдэл хийж, Х.Золжаргал ам гарч байсан. Гэвч тэрбээр хэлсэндээ хүрч чадаагүй. Харин Хавар дуусахаар валют сулрана гэж дахиад л ам алдав.
20. Түүний талаар ганц, хоёр напаантай мэдээлэл бий. Тухайлбал, Тээвэр хөгжлийн банкны 8.66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайван нартай хэтэвчээ нэгтгэн, хууль бус эрх зүйн чадамжгүй шийдвэрүүдээрээ Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцааг өөрсдийн болгох гэж бусдын өмчинд эрээ цээргүй халдсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан.
21. Мөн түүнийг “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн талаар судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Мон Хидро” компанийг хүчээр шалгаруулсан гэлцдэг.
22. Гэвч Н.Золжаргалын хувийн ашиг сонирхолын мэдүүлгийг АТГ-аас ирүүлсэн бөгөөд тэрбээр энэ тал дээр “асуудалгүй” гэх юм билээ.
23. Тэрбээр түр хугацааны хямрал гэдэг үгийг маш их хэрэглэдэг. Ямар ч хямрал, асуудал гарсан түр хугацааных гэдэг үгээр хаацайлаад өнгөрчихдөг зуршилтай. Гэхдээ "тур хугацааны" гэдэг үг түүний дуртай хэллэг байж мэдэх л юм.
24. Ийн ажлаа өгөх нь тодорхой болоод байгаа гэх Н.Золжаргалын талаарх 24 баримтыг бэлтгэлээ. Дашрамд хэлэхэд, Монгол банкны ерөнхийлөгч зургаан жилд нэг удаа солигдох ёстой ч дөрвөн жил, одоо бүр хоёр жил болоод солигдох төлөвтэй.

Д.Дуулим
Сэтгэгдэл (23)