Монгол улс, ОХУ-ын Засгийн газрууд харилцан тохиролцсоны дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Монгол улсын Засгийн газар өөрийн талд оногдсон 125 сая ам.долларын санхүүжилтыг “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэлтэд зориулахаар тогтсон юм. Энэхүү томоохон хөрөнгө оруулалтын хүрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, дохиолол холбооны техник технологийг боловсронгуй болгох зорилт тавигдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Тверийн вагон заводад үйлдвэрлэгдсэн Евростандартын суудлын 15 шинэ вагон Улаанбаатар төмөр замын суудлын вагоны паркад нэмэгдсэн бол өнөөдөр ОХУ-ын “Метровагонмаш” үйлдвэрт үйлдвэрлэгдсэн РА-2 серийн нийтийн тээврийн үйлчилгээний “railbus” төмөр замын автобусыг хүлээн авлаа.
Railbus нь эхний ээлжинд Улаанбаатар-Толгойтын хооронд аялаж, нийслэлийн зорчигч тээврийн үйлсэд шинэ хуудсыг нээх гэж байгаагаараа онцлогтой юм.
Нэг удаа 400 шахам зорчигч тээвэрлэн, дурьдсан маршрутаар 20 минутын хугацаанд аялах хийц загвар, техникийн шийдлийн хувьд Евро стандартад нийцсэн энэхүү “railbus” нь манай орны хувьд цоо шинэ зорчигч тээврийн төрөл болж байна.
“Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон Нийслэл хотын дэвшил хөгжлийн өнгө төрхийг харуулсан “railbus” -ын үйлчилгээг нээхийн тулд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг өөрөөсөө гарган, 3.7 км төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад оруулах гэж байгаа. Ирэх онд энэхүү шугам нь Улаанбаатар-Амгалан хооронд үргэлжлүүлэн баригдаж, Амгалан-Толгойт гэсэн “railbus’’-ын бүрэн шугам ашиглалтад орох гэж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний ачааллыг бууруулах зорилтын хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа талаар Зам тээврийн сайд Л.Гансүх онцоллоо.
Энэ үеэр Хотын дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Зогсоол, буудлын хувьд хөрөнгө мөнгө хийгээд газрын асуудал эхний ээлжинд тавигдаж байх шиг байна?
-Ирэх сарын 6-наас өмнө амжуулж зогсоол буюу буудлуудаа хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд зургаан зогсоол ашиглалтанд орох юм.
-Өдөрт бага цагаар, цөөн давтамжтай явж эхлэх үү?
-Төмөр замын гол тэнхлэг шугам дээгүүр олон улсын тээвэр яваад байгаа учир өдөрт гуравхан цагийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа. Хос төмөр зам тавьчих юм бол өдөрт зургаагаас доошгүй тээвэрлэлт хийгээд байж болно. Л.Гансүх сайдын хэлж байгаагаар ахиад нэг “railbus” авна гэсэн. Ингээд хоёр “railbus” зорьж, солбиод яваад байна гэсэн үг. Хэрэв тэгвэл бид төмөр замын үйлчилгээг хангалттай хүргэж чадахаар болж байгаа.
-Хос төмөр зам яг хэзээ бэлэн болох бол?
-Төмөр замынхан богино хугацаанд Толгойтоос эхлүүлээд хийж байна. Бид ирэх хоёр жилийн хугацаанд хийж дуусгана гэж төлөвлөж байна.
-Ингэж төмөр замаа асуудлыг нааштай шийдсэнээр түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж мэргэжилтнүүд хэлээ байгаа шүү дээ?
-Замын түгжрэлийг 30 хувиар буурна гэж мэргэжилтнүүд хэлээд байгаа. 30 хувь гэдэг асар өндөр тоо шүү дээ. 30 хувиар буурна гэдэг маш том дэвшил юм. Өөрөөр хэлбэл, зам чөлөөтэй болно гэсэн үг.
-Иргэд зорчих үнэ тариф, билетийн талаар?
-Үүнийг бид ярилцаж байна.
-Төмөр зам дээрх автобусаар захын дүүрэг хорооллууд холбогдохоор тийшээ л аж үйлдвэр, үйлдэвржилт хөгжилт явагдаж эхлэх байх даа?
-Тийм. Адаглаад хотын зах гэдэг ойлголт байхгүй болно. Учир нь хүмүүс үүнийгээ дагаад л суурьшлын бүсээ нэмэгдүүлэх бололцоотой болчихно. 20 минут давхиад л тухайн иргэнийг Толгойт, Нарантуулд хүргэчихдэг нийтийн тээвэр байж байхад хотын зах гэдэг ойлголт байхгүй болно. Тэгэхээр шинэ суурьшлаа бүсээ тодорхойлоод барилгажуулж эхэлж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэнд үйлчилгээ эрхлэх хүмүүс маш хурдан үйлчилгээтэй нийтийн тээврээр холбогдчихно. Ер нь нийтийн тээврээ дагаж хот хөгждөг. Төмөр замаа дагаад худалдаа үйлчилгээ бүх зүйл очно.
-Шинэ “railbus” цагт хэдэн км цагийн хурдтай явах вэ?
-Цагт 160 км цагийн хурдтай явна. Жигдрэхээрээ тийм хурдтай явна. Өөрөөр хэлбэл, метротой адил хурдтай явахаар Биокомбанатаас Нарантуул хүрэхэд 20 минут л явна гэсэн үг.
Дашрамд хэлэхэд, энэхүү хурдны галт тэргийн зогсоолыг шинэчилж, зохион байгуулах ажил ид явагдаж байна. 10 зогсоолтой болохоос зургааг нь шинээр, 4-ийг нь хуучин зогсоолоо шинэчлэх замаар шийдэж өгч байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (21)