1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг сэргээн бүтээгээд байгаа билээ.
Тэгвэл уг хөгжмийг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох "АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ" өнөөдөр АСА циркэд болох гэж байна.
Алтай ятгыг анхлан дуурьсгах Монгол баатраар мэргэжлийн сумогын 68 дахь их аврага Асашёорюү Д.Дагвадорж тодорсон бөгөөд ёслолын арга хэмжээнд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид зэрэг нийт 100 орчим уран бүтээлчид хамтран оролцох аж.
Дашрамд сонирхуулахад 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон Алтайн ятгын цар нь 2 мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олджээ. Энэ нь тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм.

24tsag.mn