Хоёрхон хоногийн өмнө манай улс шинэхэн “Боинг 737-800” онгоцоо хүлээн авсан билээ. Хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон тус онгоцыг Гүюг хааны нэрээр нэрлэсэн бөгөөд 24tsag.mn сайт шинэхэн онгоцонд нэр нь заларсан Гүег хааны тухай 24 баримтыг та бүхэнд хүргэж байна.
1. Өгөөдэй хааны ахмад хүү Гүег Хамаг Монгол улс байгуулагдсан жил буюу 1206 онд төржээ.
2. Өвөг эцэг Чингис хаан түүнийг билиг “дэмбэрэлтэй жил төрсөн” ач хэмээн ихэд хайрладаг байж.
3. Чухам учир нь тайлагдаагүй ч Өгөөдэй хаан түүнд хаан ширээгээ өвлүүлэн үлдээх бодолгүй байсан гэдэг.
4. Гүегийг хаан ширээнээ залрахад түүний эх Дөргэнэ хатан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Дөргэнэ хатан Өгөөдэй хааныг нас барсны дараа дөрвөн жил төр барьсан юм.
5. Тэрээр хаан болохоосоо өмнө буюу Европт байлдаж явахдаа үеэл ах Баттайгаа эвдрэлцсэн нь Гүег хааныг насан эцэслэх хүртэл үргэлжилсэн дайсагналын үндэс болжээ.
6. 1246 оны улаан морин жилийн Их хуралдайгаар Гүег хаан ширээнд өргөмжлөгдсөн.
7. Тэрхүү хуралдайд Чингис хааны "алтан ураг", Өгөдэй хааны төрөл садан, их гүрний ноёд, жанжин нар болон хараат орнуудын элч төлөөлөгчид гээд 4000 гаруй хүн оролцож Гүегийг залсан байдаг.
8. Их хуралдайгаас Гүюгийг хаан болгох шийдвэр гарахад тэрбээр өөрийнх нь үр удам үеийн үед хаан ширээг залгамжилбал зөвшөөрнө гэсэн утгатай болзол тавьж байжээ.
9. Зүчийн хүү Бат Өгөөдэйг нас барсны дараа Гүюгийг хаан суулгахгүй арга сүвэгчилсэн боловч зорилгоо биелүүлж чадаагүй юм.
10. Гүюг хаан суугаад эн түрүүнд төрийн эрх мэдэл булаацалдах хэрэгт идэвхитэй оролцогсдыг цээрлүүлэн шийтгэжээ. Тухайлбал эх Дөргэнэ хатны хүч нөлөөг хязгаарлан дарахаар Фатима болон Отчигин ноёныг цаазаар аваачсан байна.
11. Тэрээр Туракина хатны үед хавчигдаж огцорсон сайд, түшмэдийг хуучин тушаалд нь эргүүлэн дэвшүүлжээ. Тэдний нэг Чингай чинсанг Гүег өөрийн дэргэд авсан юм.
12. Гүег эцгийнхээ бодлогыг баримтлан бусад улс орныг байлдан дагуулах явдлыг үргэлжлүүлжээ. Түүний үед умард Хятадын Алтан улсыг бүрэн эзэлж дуусгасан байдаг.
13. Гүег хаан олон чухал арга хэмжээ авч байсны нэг бол 1247 онд хүн амын тооллогыг анх удаа явуулсан нь юм. Энэ нь албан татварыг журамлах, цэрэг татахыг цэгцлэх зорилготой байжээ.
14. Тэрээр хатан эхийнх нь үед хэмжээ хязгааргүй нэмэгдсэн алба татварыг буулгаж олон ноёдын дур тааваараа буулгасан зарлигийн бичиг, пайз ба тэмдгийг цөмийг хурааж авав.
16. Гүег хаан Мухамед Ялавачаар Хятад орныг, Масудбекээр Туркестан, Маверенахарыг, Харосон, Иран, Азербайджан, Гүржийг Аргунаар тус тус захируулан, өрнө дорны олон улсыг төвшитгөхөд ихээхэн санаа тавьжээ.
17. Гүег хаан Ромын папд монголчуудыг өөрийн шашинд оруулах гэсэн хүсэлтийг нь ойлгохгүй буйгаа илэрхийлж, эзлэн авсан Мажарын нутгаас явахгүй, харин ч пап өөрийн биеэр ирж өөрт нь хүндэтгэл эс үзүүлвээс хоёр улсын хооронд эв найртай харилцаа тогтоох боломжгүй гэсэн утгатай захиа явуулсан байдаг.
18. Ромын папын элчин Плано Карпиний тэмдэглэснээр “Гүег хаан дөч буюу дөчин тав орчим настай...дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бөгөөд ихэмсэг зантай, хий хоосон инээвхийлэх буюу гэнэхэн явдал гаргахыг нь хэн ч үзээгүй” хэмээн бичжээ.
19. Тэрээр хаан ширээнд залраад хоёрхон жил болоод буюу 1248 оны өвөл Самарканд хотын хавьд гэнэт хальжээ.
20. Зарим эх сурвалжид Гүегийг Бат ханыг гэнэдүүлж цохих эчнээ санаа өвөрлөн явж байсан гэж тэмдэглэсэн нь бий.
21. Тэрээр 42 насандаа таалал төгссөн бөгөөд түүнийг Дорнод Туркестаны нутагт хөдөөлүүлжээ.
22. Гүюг хааны их хатан бол Ойрдын Худуга бэхийн охин Огул Хаймаш болой. Тэрээр Гүюг хааныг нас барсны дараа хоёр жил төр барьсан юм.
23. Хаймиш хатнаас төрсөн Гүегийн гурван хүү Хурц, Ходжа, Нагу нар Мөнх хааны үед хэлмэгдэн үрэгджээ.
24. 2014 он Гүег хааны нэрийг манай улсын шинэхэн “Боинг 737-800” онгоцонд хайрлалаа.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)