Малайзын иргэний агаарын тээврийн 239 зорчигчтой онгоцыг өнөөг хүртэл хайсаар байгаа билээ. Онгоцны эрлийн ажил хэрхэн явагдсаныг дарааллаар нь хүргэж байна.
1. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзын Куала Лампур хотоос хөөрсөн онгоц хөөрсөнөөс хойш 40 гаруй минутын дараа холбоо тасарсан билээ. Боинг 777-200ER онгоц алга болсон даруйд Онгоц Вьетнамын зүүн хэсэгт орших тэнгист унасан гэж таамаглаж байгаа учраас тэндээс ул мөр нь олдоно гэж үзэн эрлээ үргэлжлүүлж байв.
2. Удалгүй Тхо Чу арлаас 60 гаруй километрийн зайтай хоёр эвдэрхий зүйл харагдсан нь Малайзын онгоц байж магадгүй хэмээн таамагласан.
3. Эрэн хайх ажиллагаанд есөн орны 40 хөлөг, 34 агаарын онгоц ажилласан ч Малайзын онгоцонд юу тохиолдсон талаар ямар нэгэн таамаглал дэвшүүлж чадаагүй юм.
4. Онгоц алга болсоноос хойш хоёр хоногийн дараа зорчигчдын мэдээллийн санг шалгаж үзэхэд хуурамч бичиг баримттай хоёр хүн явсаныг илрүүлэв.
5. Вьетнамчууд алга болсон онгоцны хаалгыг олсон гэж мэдээлсэн ч энэ таамаглал худал байв.
6. Энэ хооронд Хятадын Өмнөд тэнгис, Малаккагийн хоолойд эрэл хайгуул үргэлжлэв.
7. Гуравдугаар сарын 13-нд Хятадын хиймэл дагуул Малайзын онгоцных байж болзошгүй объектыг Өмнөд Тэнгисээс оллоо гэсэн нь мөн худал байжээ.
8. Онгоцыг гуравдугаар сарын 18 хүртэл Хятадын нутаг дэвсгэрт идэвхтэй хайж байлаа.
9. Тэр ч бүү хэл гуравдугаар сарын 19-нөөс эхлэн Сомали, Монголын нутаг дэвсгэрт хайна гэж дэлхийн хэвлэлүүдээр бичиж байв.
10. Гуравдугаар сарын 20-нд Крис Гудфеллоу хэмээх Канад шинжээч таамаглал дэвшүүлж шуугиан дэгдээсэн юм. Крисийн бодлоор онгоц цахилгааны доголдолтой эсвэл дугуй нь хэт халсан үедээ хөөрсөн учраас гал гарсан байх магадлалтай гэнэ. Тиймээс онгоц хөөрсөнөөс нэг цаг гаруйн дараа бүхээгт нь утаа гарч, дохиолол нь эвдэрсэн тул ямар ч ул мөргүй алга болжээ. Ингээд нисэгч аюулгүй газар газардахын тулд буцаж ниссэн хэмээн Крис мэдэгдэв.
11. Нигерийн зөн билэгч Т.Б.Жоуша Малайзын онгоц удахгүй Индонези болон Энэтхэгийн далайн хоорондох усан дотроос олдоно хэмээн телевизээр мэдээлжээ. “Далайн ёроолд сүйрсэн учраас олоход цаг хугацаа зарцуулахгүй нь гарцаагүй. Онгоц далайн гүнд занганд орсон учир хэлтэрхийнүүд нь гадаргуу дээр ил харагдахгүй байна” гэж ярьсан аж.
12. Ингээд Австралийн хайгуулчид Энэтхэгийн далайгаас хоёр объект илрүүлсэн нь алга болсон Малайзын онгоц байж болзошгүйг мэдэгдэв.
13. 12 хоногийн дараа эрэл хайгуул Энэтхэгийн далайд үргэлжилж, тэндээс онгоцыг олно гэдгийг Их Британийн хайгуулчид нотлов.
14. Малайзын ерөнхий сайд Нажиб Разак Их Британичуудын мэдээлэлд үндэслэн Энэтхэгийн далайд сүйрсэн нь баттай гэдгийг албан ёсоор зарласан юм.
15. Хэдийгээр Энэтхэгийн далайд сүйрсэн гэдгийг эрх баригчид мэдэгдсэн ч яагаад ийм хол нисч, чиглэлээ өөрчилсөн гэдгийг өнөөг хүртэл тогтоож чадаагүй байна.
16. Онгоцны хар хайрцгийг илрүүлэхээр орчин үеийн дэвшилтэт “Bluefin 21” төхөөрөмжийг ашигласан ч олж чадаагүй юм. Хар хайрцагны батерей 30 хоног хадгалагдах ёстой учир энэ хугацаанд багтаж олохгүй бол онгоцонд юу тохиолдсоныг хэзээ ч мэдэх боломжгүй гэв.
17. Энэ хооронд Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс онгоцны хэлтэрхий байж болзошгүй 122 объект байгааг илрүүллээ гэсэн мэдээллийг хайгуулчид өгсөн. Гэсэн ч объектыг таниулахад онгоцны хэлтэрхий биш байсныг тогтоосон юм.
18. Хар хайрцагнаас хэд хэдэн удаа дохио ирүүлсэн ч олдоогүй учир эрлийг зогсоож, хайгуулын талбайг өөрчлөх арга хэмжээ авахаар боллоо. “Bluefin 21” хэмээх гүний тусгай төхөөрөмжийг дахин тоноглож 4700 метрийн гүнд шумбуулж, алга болсон онгоцны сэгийг олохоор ажиллаж байна.
19. Энэтхэгийн далайд удаан хугацаанд үргэлжилсэн Малайзын Боинг 777-200 онгоцны хайгуулын зардал 234 сая доллар хүрсэн талаар Австралийн зам тээврийн яамнаас мэдэгдэв.
20. Хайгуулчид нийт 110 км квадрат талбайг самнаж байгаа бөгөөд онгоцны хэлтэрхийг хурдан хугацаанд илрүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Далайн 4,600 метрийн гүнд хайгаад ямар ч ул мөр олж чадаагүй учир 16 мянган фут талбайд 5000 метрийн гүнд эрлээ үргэлжлүүлэхээр болжээ.
21. Зорчигчдод нас барсаны гэрчилгээ олгох асуудал сөхөгдөж эхлэхэд Малайзын ерөнхий сайд Нажиб Разак ийм дүгнэлт гаргахад эрт гэж мэдэгдсэн билээ.
22. Австралийн “GeoResonance” компани одоогийн хайгуул явуулж буй Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс 4,960 километрийн цаана буюу Бенгалын буланд онгоц олсон гэж мэдэгдсэн билээ. Хиймэл дагуулаар авсан зургийг багажаар томосгож харьцуулахад алга болсон Боинг онгоцны загвартай яг тохирч байгаа гэнэ.
23. Судлаачид далайн ёроолд 1,9 сая км квадрат талбайд хайгуул явуулж, Боинг 777 онгоцыг хийдэг химийн элемент, материалуудыг тусгай багажаар таниулах замаар байршил тогтоосон байна.
24. Онгоцны хэлтэрхий байж болох зүйл илрүүлсэн Бенгалын буланд одоо усан онгоцоор эрэл хайгуул явуулж байна.

Сэтгэгдэл (2)