Манай орны Хустайн нуруунд ихээр үүрлэдэг Амарын шонхор шувуунд судлаачид хиймэл дагуулын дамжуулагч зүүлгэн нисэх чадварыг судлажээ. Дамжуулагчтай Амарын шонхор шувуу 78 өдрийн дотор 8145 км замыг туулсан байна. Ингээд та бүхэнд түүний явсан замналыг танилцуулъя.
Шонхор шувуудын дотроос жижигхэн биетэй шонхоруудын тоонд ордог энэ зүйл
нь ер дөө л 55-97 грамм жинтэй. Эл жигүүртэн манай орны ойт бүс
нутгуудаар болон том голын бургас, говийн бүсээр шаазгайн зассан бэлэн
үүрэнд үүрлэдэг. Манайд үржчихээд өвөлжихөөр өмнөд Африкийг зорьдог.
Судлаачдын
мэдээгээр амарын шонхор нь Энэтхэгийн далай дээгүүр 4000 км замыг
тасралтгүй нисэж туулдаг аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)