
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Ардчилсан
намын бүлгийн хуралдаан 10.00 цагт “А” танхимд болох бол МАН-ын бүлгийн
хурал "Б" танхимд болно. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс”
эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын
чуулган, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудын талаар санал бодлоо
нэгтгэх аж.
Тодруулбал "Давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаар болон Х.Тэмүүжин сайдын асуудлаар байр сууриа нэгтгэх юм байна.