УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн урилгаар Македон Улсын парламентын гишүүн Танжа Томич болон Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид манай оронд айлчилж байна.
Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүд, гишүүдийн туслах, зөвлөхүүдэд зориулан “ Тулгарсан саад бэрхшээлийг даван туулах хамтын бодлого”, Эмэгтэйчүүдийн бүлгийг илүү үр дүнтэй болгох: “Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын сайн туршлага”, “Засаглалыг сайжруулахад эмэгтэйчүүдийн бүлэг, бүлгийн гишүүдийн оролцоо болон харагдах байдал”, “Эмэгтэйчүүдийн бүлгийн бодлого, Action Plan”, “Үр ашигтай харилцаа болон түүнд эмэгтэйчүүдийн бүлгийн ажиллагсдыг өргөнөөр хамруулах” сэдвээр энэ сарын 12, 13, 14-ний өдөр Төрийн ордны “Б” танхимд сургалт зохион байгуулах юм.
Эхний сургалт өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд эхэлнэ.