Маргааш буюу 04-р сарын 02-ны өдөр 12.30 цагаас МН мэдээллийн төвд “Ахмадын золбоо” хамтлагийн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын талаарх хэвлэлийн бага хуралтай. Урлагийн ертөнцөд өөрсдийн орон зайг хэдийнэ мөнхөлж чадсан зургаан гавъяатын тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр авах боломжтой. Хуралд Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч болсон МУУГЗ Б.Долгион, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, МУГЖ хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, МУСГЗ хөгжмийн зохиолч И.Болоож, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав нар оролцоно.