Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган өчигдөр болж өнгөрлөө.
МҮСБХ-ны төлөөлөгчдийг оролцуулан чуулсан энэхүү хурлаар МСБХ бүтэц зохион байгуулалтаа өөрчилж шинэ дүрмээ баталсан байна.
Холбооны удирдах зөвлөлд нийт 22 хүн өрсөлдсөнөөс МУГТ Ц.Шаравжамц, ОУХМ М.Отгонбаяр, Спортын мастер Ж.Чинзориг, П.Ганбат, Б.Батпүрэв, СМ Батболд, О.Сайнбаяр, Э.Анар, М.Батцолмон, ОУХМ Ш.Сэдбазар, С.Болорсайхан, С.Эрдэнэ, Гантөмөр, Бат-Орших нарын 15 хүн сонгогджээ.
Харин МСБХ ерөнхийлөгчид ХАХНХ-ын сайд МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ, МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Тамир нар өрсөлдсөн бөгөөд 68 хувийн саналаар Б.Тамир ялж МСБХ-ны ерөнхийлөгчийн албыг хашихаар болжээ.

24tsag.mn