
Харин АТГ-аас уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан юм. Улмаар иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нарт хүний нэр төрд халдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнд тэд ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлээд Ерөнхий сайдын эсрэг заргаа эрчимтэй үргэлжүүлнэ гэлээ.
Тэд энэ хэргийн талаар “ Бид Ерөнхий сайдыг гүтгээгүй. Бидэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зөрчлийг улам хурцатгаж байна. Баримт нотолгоотой хэргийг хууль хяналтын байгууллагад өгснийхөө төлөө эрүүгийн хэрэгтэн болж байна. Хэнийг ч хардаж шалгуулах эрх нь хуулиар нээлттэй байгаа. Харин хардаж шалгуулсаныхаа дараа эрүүгийн хэрэгтэн болж байгаа нь шудрага бус явдал. Гүтгэсэн гэж үзэх юм бол энэ улсад чинь хууль бус авлигалын эсрэг дуугарах хүн байгаа юм уу. Н.Алтанхуягт холбогдох нотлох баримтыг АТГ-т өгсөн нь түүнийг гүтгэсэн гэсэн шууд үндэслэл болохгүй гэж үзэж байгаа” гэлээ.
Тэдний гаргасан хүсэлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөх А.Гансүхдээ улсын төсвөөс нийт 14 сая төгрөгийг мөн сайдуудаа 74 сая төгрөгөөр урамшуулсан гэх баримт ч багтаж байгаа аж
Т.Хулан
Сэтгэгдэл (3)