
Казакстан
Казакстан улс Сочигоос алтан медаль хүртсэн тамирчиндаа олгох шагналынхаа хэмжээгээр дээгүүрт бичигдэж байна. Тус улс алтан медаль хүртсэн тамирчиндаа 250 мянган ам долларын шагнал болон бусад нэмэлт урамшууллыг амалжээ.
Хятад
Урд хөршийн хувьд олимпийн наадмаас медальтай ирсэн тамирчнаа хэрхэн урамшуулах талаар албан ёсны мэдээ байхгүй. Харин тухайн тамирчны харьяалагддаг муж медальтай ирсэн тамирчнаа тансаг орон сууц, автомашин зэрэг үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулдаг байна. Түүнчлэн тухайн тамирчин улс орны нэрийг өндөрт өргөн, онцлохуйц амжилттай оролцвол үндэсний нэрэмжит шагналуудыг хүртдэг байна. Энэ шагналыг 18 мянгаас 55 мянган ам.доллар хүртэлх мөнгөн шагнал дагалддаг аж.
Эстони
Эстони улс медаль хүртсэн тамирчдаа муугүй урамшуулдаг. Алтан медаль хүртэж тив дэлхийн наадамд улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн тамирчинд 138 мянга 800 ам доллар өгдөг бол мөнгөн медальтныг 96 мянга 400 ам доллараар, хүрэл медалийг 60 мянган ам.доллараар үнэлэхээ мэдэгдсэн байна.
Итали
Итали улс алтан медалт хүртсэн тамирчиддаа 189 мянга 800 ам.доллараар шагнана.
ОХУ
Зохион байгуулагч орон Сочигийн олимпоос алтан медаль хүртсэн тамирчиндаа 113 мянга 200 ам.долларын шагнал амласан. Мөн мужийн болон бусад хувийн шагналууд ч дагалддаг. ОХУ-ын Спортын яамнаас Засгийн газартаа оруулаад буй тогтоолын төслөөр бол дасгалжуулагч тамирчныхаа хүртсэн шагналтай ижил хэмжээний мөнгө авахаар байгаа юм.
Швейцарь
Тус улс алтан медаль хүртсэн тамирчдаа 88,6 мянган ам.доллараар шагнахаар амлажээ.
Канад
Канадын тамирчин алтан медаль хүртвэл 17,9 мянган ам доллараар шагнуулна.
Латви
Олимпд хайртай Латви улс алтан медальтнаа 192.8 мянган ам.доллар амалсан байна.
Монгол
Манай улс Сочигийн олимпоос медаль хүртсэн тамирчиндаа тодорхой шагнал урамшуулал амлаагүй. Гэсэн ч тэд медаль хүртвэл Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу алт 4 сая, мөнгө 3, хүрэл 2 сая төгрөгөөр тус тус шагнуулах юм. Мөн сар бүр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авах аж.
А.Анар
Сэтгэгдэл (5)