
МАХН-ын 50 гаруй гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ыг зориод, даргатайгаа золгоод ирсэн. Улмаар тэд Их чуулганаа хэзээ зохион байгуулахаа ярилцсан сурагтай. Тодруулбал, МАХН-ынхан Их чуулганаа ирэх дөрөвдүгээр сард хуралдуулна гэж байсан ч Н.Энхбаяр даргын эмчилгээ дуусаагүй байгаа учир хойшлуулахаар болжээ. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлэхдээ "Их чуулганыг дөрөвдүгээр сард хуралдуулна гэж товлож байсан ч чуулганы хугацааг хойшлуулах шаардлага гарсан" гэдгээс өөр тоймтой зүйл хэлсэнгүй.
Д.Дуулим