24tsag.mn сайт олны танил эрхмүүдийн ураг төрлийн холбоог цувралаар хүргэж байгаа билээ. Үүний өмнө бид нэг гэр бүлээс
төрсөн олны танил эрхмүүдийг танилцуулсан бол энэ удаа олны
танил хамаатан саднуудыг хүргэхээр бэлдлээ.

Алдарт
нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын үеэл дүү бол МУГЖ Б. Батзаяа. Нэг нь
хорон үгтэй, нөгөө нь хошин үгтэй энэ хоёр эрхэмд биеийн порпорцоос
авахуулаад адил төстэй зүйл их бий.

Төрийн соёрхолт дуучин Б.Болд, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар Төрийн их хан хуурч Ч.Жамъяан агсны ач, зээ нар юм. Б.Батчулуун нэгэнтээ үеэл дүүгийнхээ клипэнд аавтайгаа хамтран тоглосон билээ.

Солонгост эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын аав Намбарын ойрын хамаатан бол УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай.

МУГЖ Т.Ариунаа, СТА дуучин Х.Оюунбилэг нар хамт дуулж өссөн үеэлүүд. Х.Оюунбилэгийн хувьд гэр бүл зохиосноосоо хойш уран бүтээлээ завсарласан бөгөөд тэрээр тайзнаа эргэн ирэх сураг гараад байгаа.

Японы мэргэжлийн сумогын 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар. Их аварга багаасаа авга ах нарынхаа хүүхдүүдтэй ноцолдож өссөн бөгөөд Н.Ганбаатар гарьд ч тэдний нэг юм.

МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар хамаатнууд.

Сарын өмнө манай улс покерын аваргатай болж Б.Буянжаргал “Macau poker cup” Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Түүний үеэл дүү бол МҮОНРТ-ын дэргэдэх "Халил" студийн захирал жүжигчин Б.Энхбаяр юм.

“Universe best songs”-ийн хөтлөгч, сэтгүүлч П.Одгэрэл, СТА уран нугараач Э.Лхагва-Очир нар хамаатнууд.

МУ-ын заан Ч.Санжаадамбын аавынхаа талаас бөхийн удамтай бөгөөд түүний авга ах нь улсын заан У.Мижиддорж юм.

Улсын заан М.Өсөхбаярийн нагац ах нь улсын заан Д.Баасандорж болно. М.Өсөхбаяр заан жил бүр ахыгаа дагаж ”Хилчин” спорт хорооны тамирчидтай Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг гэнэ.

Монголын хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаярын ойрын хамаатан бол МУГЖ Т.Баясгалан. Хэн хэн нь урлагтай амьдралаа холбосныхоо дараа хамаатан садан гэдгээ мэджээ.

Төрийн соёрхолт Д.Сосорбарамын хамаатан бол Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан. Д.Сосорбарам Засаг даргын авга ах аж.

МSC группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын үеэл дүү нь СТА жүжигчин Г.Ундармаа юм. Хошин урлагийнхан дундаа чинээлэгт тооцогддог жүжигчин бүсгүй үеэл ахаараа тун их бахархдаг гэнэ лээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)