
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоо энэ сарын 28-ны өдөр VI Бага хурлаа хийх гэж байна. Хуралд 21 аймгийн, есөн дүүргээс 300 гаруй төлөөлөгч, гадаад орнуудад байгаа салбар байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна. Уг хурлаар тус холбооны удирдлагуудыг огцруулах асуудлыг хөндөх аж. МАН-ын удирдлагууд бодлогоор НАМЗХ-ны одоогийн удирдлагуудыг үлдээх бодолтой байгаа ч МАН-ын зарим гишүүд тус холбооны удирдлага нь УИХ-ын гишүүн хүн байх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс одоогийн ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн оронд О.Содбилэг, Н.Номтойбаяр нарын аль нэгийг нь томилох тухай асуудал яригдаж байна. Мөн зарим дэд ерөнхийлөгч нараа өөрчлөх аж.
Т.Энхэлээ