
Сүүлийн үед АН –ынхан “Шударга ёс” эсвлийнхэнтэй хэрүүлийн “Алим” мэр сэр шидэлцэж эхлэв бололтой. Хэрэв энэ асуудал даамжирвал засгийн газар тарж ч болох юм гэсэн “Бор шувуу” гадуур хэдийнээ нисэж байна. Үүнийг нотлох гэсэн юм шиг УИХ –ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нэгэн хэвлэлд “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд УИХ –ын гишүүд, тэр дундаа эвсч ажиллаж байгаа хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна. Засгийн газартай холбоотой шүүмжлэл “Шударга ёс” эвслийн бүлэг дотор нэлээд өрнөж байгаа. Энэ асуудал ноцтой үр дагаварт ч хүрч мэднэ. Ерөнхий сайд үүн дээр бодитой дүгнэлт хийхгүй бол Засгийн газрын хувь заяатай холбоотой асуудал хөндөгдөхийг үгүйсгэхгүй” гэж ярьсан нь байдал хурцадсан болохыг харуулж байна гэлтэй.
Сэтгэгдэл (7)