
Тухайлбал ИХН-ыг төлөөлж ирсэн Ж.Занаа хэлэхдээ "Бүх нам заавал УИХ-ын сонгуульд оролцох албагүй. Тамхичдын нам гэж байгуулбал сонгуульд орох хэрэг байхгүй" гэв.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Нэг хүн УИХ-д гурваас илүү удаа суухыг хориглоё. Лүндээжанцан, Гончигдорж гээд музейд тавихаар болчихсон хүмүүсийг солих хэрэгтэй. Гурван удаа сонгогдсон хүнээс дахиад илүү ажиллаж эрч хүч гарахгүй" гэлээ.
Харин С.Баярцогт хэлэхдээ "Гишүүнчлэлтэй байх эсэх тухайд их судалсан. АНУ-д гишүүнчлэлгүй, бусад оронд хатуу болон сул гишүүнчлэлтэй байдаг юм билээ.Бид сүүлийн хувилбарыг нь сонгож, нам зөвхөн хатуу гишүүнчлэлтэй хүмүүсээсээ татвар авдаг байх зарчим сонгохоор ярьж байна. Санхүүжилтийн тухайд сонгуулийн, үйл ажиллагааны, бодлогын гэсэн гурван чиглэл баримтлана" гэсэн байр суурыг илтгэв.
Улмаар дээрх парламентад суудалгүй намууд нам үл хөдлөх хөрөнгөгүй байх зарчим барьж байгаа ч бодит амьдрал дээр АН,МАН хоёр өмчтэй. Үүнийг яаж шийдэхээ ярилцаж байгаа аж. Тэд ерөнхийдөө төсвөөс огох санхүүжилт, намын өөрөө олох орлого хоёр тэнцүү байх зарчим баримталж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)